SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Cloud багцын хэрэглэгчийн тоо

Cloud багц дахь хэрэглэгчийн тоо

Bitrix24 бүртгэлд нэмэх боломжтой хэрэглэгчийн тоо нь сонгосон багцаас хамаарна.

Хэрэв танд 10,000-аас дээш хэрэглэгч шаардлагатай бол бидэнтэй info@sabax.mn хаягаар холбогдоно уу.

Extranet хэрэглэгчид нь энгийн хэрэглэгчтэй адил нийт хэрэглэгчийн тоонд багтдаг. Энэ нь Cloud болон On-premise хувилбарын аль алинд нь хүчинтэй. Extranet хэрэглэгч гэдэг нь танай байгууллагын үндсэн ажилтан биш боловч Bitrix24-д тодорхой эрхтэйгээр уригдсан гадны хэрэглэгч юм. Жишээлбэл:

  • Харилцагч (Customer)
  • Нийлүүлэгч (Supplier)
  • Гэрээт ажилтан (Contractor)
  • Бизнесийн түнш (Partner)

Ихэнх байгууллага Free багцаас ашиглаж эхэлдэг. Энэ багцад үндсэн бүх хэрэгслүүд багтдаг бөгөөд хэрэглэгчийн тоонд хязгаар тавьдаггүй. Free багцын гол давуу талуудын нэг нь шаардлагатай тооны хэрэглэгчийг хязгааргүйгээр урих боломжтой байдаг.
Free багцын боломжууд ба хязгаарлалтууд

Хэрэглэгчийн дээд хязгаар гэж юу вэ?

Жишээлбэл, Basic багц нь хамгийн ихдээ 5 хэрэглэгч дэмждэг. Та 10 хэрэглэгч урьсан тохиолдолд зөвхөн эхний 5 хэрэглэгч нэвтрэх боломжтой. Бусад хэрэглэгчид "Хэрэглэгчийн дээд хязгаарт хүрсэн" гэсэн мэдэгдэл харагдана.

Bitrix24 нь эхний 5 идэвхтэй хэрэглэгчийг хадгалдаг. Хэрэглэгчийн тоолуур (user counter) шинэчлэгдэх хүртэл эдгээр хэрэглэгчид бүртгэлдээ хандах эрхтэй байна.

Хэрэглэгчийн тоолуур 30 хоног тутам шинэчлэгддэг.

Хэрэглэгчийн тоолуур шинэчлэгдэх хүртэл бусад уригдсан хэрэглэгчид нэвтрэх боломжгүй. Бүртгэлийн администраторууд мэдэгдэл хүлээн авах бөгөөд дараах арга хэмжээг авах боломжтой. Үүнд:

  • Бүртгэлийг ашиглахгүй болсон ажилтнуудыг устгах.
  • Илүү олон тооны хэрэглэгч дэмждэг бусад багцад шилжих.

Багцад зөвшөөрөгдсөн хэрэглэгчийн тоог шалгах

Таны одоогийн багц хэдэн хэрэглэгч ашиглах боломжтой дараах байдлаар харна. Үүнд:


  1. Subscription хэсгийг нээнэ.
  2. View limits-ийг сонгоно.
  3. Users хэсгийг нээнэ.
Cloud багцын хэрэглэгчийн тоо
Cloud багцын хэрэглэгчийн тоо
Cloud багцын хэрэглэгчийн тоо

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Таны Bitrix24 бүртгэлд ашиглах боломжтой хэрэглэгчийн тоо нь багцаас хамаарна.
  • Хэрэв та төлбөртэй багцын ( Commercial plan ) хэрэглэгчийн хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд зарим хэрэглэгч нэвтрэх боломжгүй болно.
  • Хэрэглэгчийн хязгаарт хүрэх үед ажилтнууд болон администраторт мэдэгдэл илгээгдэнэ.
  • Хэрэглэгчийн тоолуур 30 хоног тутам шинэчлэгддэг.
  • Илүү олон хэрэглэгч ашиглахын тулд багцаа ахиулах шаардлагатай.