SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Automation rule болон Workflow идэвхгүй болгох

Товч заавар

Automation Rule-ийг идэвхгүй болгох заавар:


  1. CRM - Automation rules руу хандана.
  2. Sales automation хуудсаас хүссэн дүрмээ сонгоно.
  3. Actions - Disable дээр дарна.
Дахин идэвхжүүлэх тохиолдолд Actions > Enable-ийг сонгоно.
Олон дүрмийг нэгэн зэрэг идэвхгүй болгох заавар:
  1. Automation rule-ийн жагсаалтын доорх Group actions дээр дарна.
  2. Идэвхгүй болгох дүрмүүдээ сонгоно.
  3. Дээд талын самбараас Disable-ийг сонгоно.

Дэлгэрэнгүй алхмууд

Automation Rule-ийг идэвхгүй болгох


  1. CRM хэсэгт хандана.
  2. Automation rules-ийг нээнэ.
  3. Sales automation хуудсаас идэвхгүй болгох дүрмээ сонгоно.
  4. Actions > Disable дээр дарна.
Automation rule болон Workflow идэвхгүй болгох
Automation rule болон Workflow идэвхгүй болгох

Дахин идэвхжүүлэх тохиолдолд Actions цэснээс Enable-ийг сонгоно.

Automation rule болон Workflow идэвхгүй болгох

Олон автомат дүрмийг нэгэн зэрэг идэвхгүй болгох

  1. Automation rule маягтын дор байрлах Group actions-ийг нээнэ.
  2. Идэвхгүй болгохыг хүсэж буй автоматжуулалтын дүрмүүдийг сонгоно.
  3. Дээд талын самбараас хийх үйлдлийг сонгоно.
Automation rule болон Workflow идэвхгүй болгох

Workflow action идэвхгүй болгох

  1. Workflow-ийг нээнэ.
  2. Идэвхгүй болгох үйлдлээ сонгоно.
  3. Settings (⚙️) дүрс дээр дарна.
  4. Баруун дээд буланд байрлах action menu-г нээнэ.
  5. Disable-ийг сонгоно.
  6. Save дээр дарна.
Automation rule болон Workflow идэвхгүй болгох
Automation rule болон Workflow идэвхгүй болгох

Идэвхгүй болгосон үйлдэл саарал өнгөөр харагдана.

Хэрэв та үндсэн үйлдлийг (Main Action) идэвхгүй болговол түүнээс хамааралтай бүх үйлдэл мөн автоматаар идэвхгүй болно. Шаардлагатай тохиолдолд ижил алхмуудыг ашиглан тухайн үйлдлүүдийг дахин идэвхжүүлэх боломжтой.

Automation rule болон Workflow идэвхгүй болгох