Bitrix24 гар утасны аппликейшн
Мобайл аппликейшнийг оффис, уулзалт зэрэг хаанаас ч ашиглах боломжтой. Танд хэрэгтэй бүх зүйл нэг дор байна.
- Мессенжер болон дуудлага
- Таск болон CRM
- Вэб мэйл, хуанли болон файлууд
- Баримт бичиг, Workflow, HR e-Signature
- Таскуудыг илүү хурдан гүйцэтгэхэд туслах CoPilot


Мобайл аппликейшн суулгах
Bitrix24 мобайл апп нь үнэ төлбөргүй бөгөөд App Store, Google Play, Huawei AppGallery -ээс татаж авах боломжтой.
Мобайл аппликейшн татаж авах
Тогтвортой ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахын тулд ухаалаг утасныхаа үйлдлийн систем болон Bitrix24 аппликейшнийг хамгийн сүүлийн хувилбараар нь шинэчилж байыг зөвлөж байна.
Bitrix24 мобайл аппликейшнийг одоогоор Хятадад ашиглах боломжгүй тул аппликейшнийг татаж суулгахын тулд утас эсвэл бүртгэлийнхээ бүсийн тохиргоог өөрчлөөд үзээрэй.
Мобайл аппликейшнийг тохируулах
Бүх нэмэлт хэрэгслүүд дэлгэцийн доод хэсэгт байрлах өөрийн зураг дээр дарахад нээгдэх цэсэнд нэгтгэгдсэн байна. Эндээс ажлын цагийн бүртгэл удирдах, өөрийн профайл, баримт бичиг, тохиргоо руу хандах, мөн өөр Bitrix24 бүртгэл рүү хурдан шилжих боломжтой.
Ингэснээр ажиллахад илүү хялбар болно. Илүү цөөн даралт, хайлт шаардагдах бөгөөд хэрэгцээтэй хэрэгслүүд шууд ашиглахад бэлэн байна. Menu > Settings рүү хандана.


Үндсэн тохиргоо. Эндээс Bitrix24 мобайл аппликейшний үндсэн тохиргоог хийх боломжтой. Үүнд:
- Өнгөний загварыг өөрчлөх
- Чатын тохиргоо хийх
- Харилцагч болон хуанлийг синк хийх
- Аппликейшний хэлийг сонгох


Bottom navigation. Өөрийн хамгийн их ашигладаг хэрэгслүүдийг урд болон төв хэсэгт байрлуулахын тулд доод цэсийг өөрчлөн тохируулаарай.
Та бэлэн цэсний загвараас сонгох эсвэл өөрийн цэсийг үүсгэх боломжтой. Жишээлбэл, хэрэв та чатаар ажлын талаар байнга ярилцаж, Feed дэх шинэчлэлтүүдийг тогтмол хянадаг бол Collaboration цэсийг сонгоорой.
Өөрийн цэсийг үүсгэхийн тулд Edit дээр дарна. Аль хэрэгслийг нуух, аль хэрэгслийг нэмэхээ сонгоод өөрчлөлтөө хадгална.


Мэдэгдэл. Мобайл аппликейшн дээр ямар мэдэгдэл хүлээн авахаа тохируулах боломжтой. Жишээлбэл, Bitrix24 -ийг компьютерээсээ ашиглаж байх үед утсан дээрээ мэдэгдэл хүлээн авахгүй байхын тулд Smart Mode -ийг идэвхжүүлээрэй.
Мөн тодорхой хэрэгслүүдийн мэдэгдлийг тусад нь тохируулах боломжтой.


Бүртгэл хооронд шилжих. Хэрэв та хэд хэдэн Bitrix24 бүртгэл ашигладаг бол тэдгээрийн хооронд хурдан шилжих боломжтой.
Switch account хэсэгт та дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Өөр Bitrix24 рүү шилжих — Switch дээр дарна.
- Шинэ Bitrix24 үүсгэх эсвэл нэмэх — Гурван цэг (...) > Add Bitrix24 дээр дарна.
- Бүртгэлээс гарах — Гурван цэг (...) > Log out дээр дарна.


Компьютерээс нэвтрэх. Та мобайл аппликейшнээс компьютер дээрх Bitrix24 рүү хурдан шилжих боломжтой. Нэвтрэх нэр, нууц үгээ гараар оруулах шаардлагагүй бөгөөд баталгаажуулалт автоматаар хийгдэнэ.
Log in from a computer дээр дараад QR кодыг уншуулна.


ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 мобайл аппликейшн нь үнэ төлбөргүй бөгөөд App Store, Google Play, Huawei AppGallery -ээс татаж авах боломжтой.
- Нэмэлт хэрэгслүүд нь дэлгэцийн доод хэсэгт байрлах өөрийн зураг дээр дарахад нээгдэх цэсэнд нэгтгэгдсэн байна.
- Аппликейшнээс та ажлын цагийн бүртгэлээ удирдах, ажил эхэлснээ бүртгэх, өөрийн профайл, баримт бичиг, тохиргоо руу хандах, мөн өөр Bitrix24 бүртгэл рүү хурдан шилжих боломжтой.