Messenger campaign
Bitrix24 Campaign нь Telegram, WhatsApp зэрэг чат болон цахим сүлжээгээр харилцагчдад мессеж илгээх боломжийг олгодог. Үүнийг ашиглан урамшуулал, хөнгөлөлт болон бүтээгдэхүүний шинэ мэдээлэл хуваалцаж болно.
Энэ боломж таны ашиглаж буй багцад байгаа эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц
Кампанит ажлыг зөвхөн өмнө нь Messenger -ээр танай байгууллагатай холбогдож байсан харилцагчдад илгээх боломжтой. Хэрэв харилцагч хэд хэдэн Messenger ашиглан холбогдсон тохиолдолд тухайн харилцагчийн хамгийн анх ашигласан Messenger рүү илгээгдэнэ. Жишээлбэл, харилцагчийн анхны мессеж Telegram-аар ирсэн бол Telegram рүү илгээгдэнэ.
Энэ нийтлэлээс:
Кампанит ажил үүсгэх
Marketing → Start → Messenger хэсэгт хандаж, загвараас аль нэгийг сонгоно.


Хялбар ялгаж олохын тулд нэрийг нь өөрчилж болно.
- Харандааны дүрс дээр дарна.
- Шинэ нэр оруулна.

Хүлээн авагч сонгох
Bitrix24 -д хүлээн авагчдыг “segments” гэж нэрлэдэг. Segment нь нас, байршил, худалдан авалтын түүх зэрэг нийтлэг шинж чанартай харилцагчдын бүлэг юм.
Marketing campaign -д зориулж харилцагчдын сегмент үүсгэх
Messenger campaign -д зөвхөн dynamic segment ашиглах боломжтой. Хүлээн авагчдын жагсаалт нь мессеж илгээхийн өмнө автоматаар үүсгэгдэнэ.
Сегмент сонгох. Select segment дээр дарж, бэлэн сонголтоос сонгох эсвэл үүсгэсэн сегментээс сонгоно.
Хэрэв тохирох сегмент байхгүй тохиолдолд Create дээр дарж, хүлээн авагчдын жагсаалтыг тохируулна.

Сегмент хасах. Кампанит ажлаас тодорхой харилцагчдыг хасах боломжтой.
Жишээ: Худалдан авалт хийхээр аль хэдийн төлөвлөж буй харилцагчдаас бусад бүх харилцагчдад урамшууллын мэдээлэл илгээнэ. Exclusions дээр дарж, хасах сегментээ сонгоод Apply дээр дарна.

Мессеж нэмэх
Бэлэн template мессеж ашиглах эсвэл өөрөө мессеж бичих боломжтой.
Мессежийг харилцагч бүрт тохируулан илгээхийн тулд CRM field -ийн утгуудыг оруулж болно.
- Гурван цэгтэй цэс (...) дээр дарна.
- Lead → Name -ийг сонгоно.
- Тухайн хувьсагч текстэд автоматаар нэмэгдэнэ.


Кампанит ажил тохируулах
More хэсгээс илгээх цагийг тохируулна.
Жишээлбэл, харилцагчид Messenger илүү идэвхтэй ашигладаг ажлын бус цагаар мессеж илгээхээр төлөвлөж болно.
Илгээх цагаа сонгоод, Apply дээр дарна.

Кампанит ажил илгээх
Хэзээ илгээхээ сонгоод Save дээр дарна.
- Now — Шууд илгээх
- Later, manually — Дараа нь Marketing → Campaigns хэсгээс хүссэн үедээ гараар илгээх
- Schedule — Тодорхой огноо, цагийг тохируулж илгээх

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 Campaign нь messenger болон цахим сүлжээгээр харилцагчдад мессеж илгээх боломжийг олгодог.
- Кампанит ажлыг зөвхөн өмнө нь танай байгууллагатай messenger -ээр холбогдож байсан харилцагчдад илгээх боломжтой.
- Хэрэв харилцагч хэд хэдэн messenger ашигласан бол кампанит ажил нь хамгийн анх ашигласан messenger рүү илгээгдэнэ.
- Template ашиглан илүү хурдан үүсгэж болно.
- Messenger Campaign -д зөвхөн dynamic segment дэмжигдэнэ.
- CRM дахь харилцагчийн мэдээллийг ашиглан мессежийг хувь хүнд тохируулан илгээж болно.
- More хэсгээс илгээх цагийг тохируулж болно.