SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Дуудлагын бүртгэл харах

Bitrix24 дахь дуудлагын бүртгэлийг шалгах ба асуудлыг шийдвэрлэх

Дуудлагын бүртгэл (Call log) нь Bitrix24 Phone эсвэл CRM-тэй холбогдсон утасны системээр хийгдсэн бүх орж ирсэн болон гарсан дуудлагын түүхийг харах боломж юм. /Дуудлагын бүртгэл (Call log) нь дуудлагын тухай бүх техникийн болон үйл ажиллагааны мэдээллийг агуулсан текст файл юм. /

Bitrix24 нь дуудлага эхэлсэн мөчөөс эхлэн дуусах хүртэлх бүх мэдээллийг бүртгэн хадгалдаг.

Дуудлагын бүртгэлүүд (Call logs) дараах зорилгоор ашиглагдана:

  • Bitrix24 Support/дэмжлэгийн/ багт асуудлыг оношлох, шийдвэрлэх.
  • SIP PBX-ийн инженер, техникчдэд дуудлагын явцыг шинжлэх.
  • Хэрэглэгчид өөрсдөө дуудлагын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж, шалгах боломжтой.

Дуудлагын бүртгэл (Call Log) нээх

  1. CRM → Add-ons → Telephony хэсэгт очно.
  2. Call Details талбарыг нээнэ.
  3. Details баганад байрлах номын дүрс (📖) дээр дарна.
Дуудлагын бүртгэл харах

Хэрэв Details багана харагдахгүй байвал:

  1. Gear (⚙️) дүрс дээр дарна.
  2. List View Settings (Жагсаалтын харагдацын тохиргоо) хэсгээс Details сонголтыг идэвхжүүлнэ.
  3. Apply товчийг дарж өөрчлөлтийг хадгална.
Дуудлагын бүртгэл харах

Дуудлагын бүртгэл (Call logs) нь шинэ браузерын таб (browser tab) дээр нээгдэнэ.Таб дээр тухайн дуудлагатай холбоотой бүх дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Хэрэв асуудал нь дээрх нийтлэлд тайлбарлагдаагүй тохиолдолд браузерын хаягийн мөрөөс холбоосыг хуулж аваад Bitrix24 Support багт илгээнэ үү. Дуудлагын бүртгэлийн бүтэн текстийг илгээх шаардлагагүй.

Дуудлагын бүртгэл харах

Дуудлагын бүртгэл (Call Logs) хэр удаан хадгалагддаг вэ?

Дуудлагын бүртгэлүүдийг телефони үйлчилгээ үзүүлэгч 1 сар хүртэл хугацаанд хадгалдаг бөгөөд үүний дараа бүртгэлүүд автоматаар устдаг.

Хэрэв дуудлагын бүртгэл (Call Log) нээх үед алдаа гарч байвал тухайн бүртгэл аль хэдийн устсан байна гэсэн үг.

Дуудлагын бүртгэл харах

Дуудлагын бүртгэл (Call Log) байхгүй үед асуудлыг шийдвэрлэх

Bitrix24 нь зөвхөн дараах сувгаар хийсэн эсвэл хүлээн авсан дуудлагын бүртгэлийг хадгална. Үүнд:

  • Түрээсэлсэн утасны дугаар
  • Холбогдсон SIP PBX

Хэрэв та дуудлагад зориулсан Bitrix24 Market-ийн аппликейшн ашиглаж байгаа бол дуудлагын бүртгэлүүд(Call Log) тухайн аппликейшний талд хадгалагдана.

Үүнийг шалгахын тулд:

  1. Call Details нээнэ.
  2. Bitrix24 phone баганыг шалгана.

Хэрэв шалгах үед аппликейшний нэр харагдаж байвал, тухайн аппликейшний хөгжүүлэгчтэй холбогдон дэмжлэг авна уу.

Дуудлагын бүртгэл харах

Товч ойлголт:

  • Дуудлагын бүртгэл (Call log) нь дуудлагын тухай бүх техникийн болон үйл ажиллагааны мэдээллийг агуулсан текст файл юм.
  • Дуудлагын асуудлыг оношлох болон Bitrix24 support-д техникийн нотолгоо болгон ашигладаг үндсэн хэрэгсэл юм.
  • Дуудлагын бүртгэлүүд(Call logs) хамгийн ихдээ 1 сар хүртэл хугацааанд хадгалагдана.
  • Дуудлагын бүртгэл(Call log) зөвхөн Түрээсэлсэн утасны дугаар болон холбогдсон SIP PBX гэсэн 2 telephony төрлөөр хийгдсэн дуудлагад үүснэ.
  • Хэрэв Market app ашигласан тохиолдолд дуудлагын бүртгэл (Call log) нь Bitrix24-д биш, тухайн app-ийн эзэмшигч систем дээр хадгалагддаг.