SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 дэмжлэгтэйгээр харилцан ярианууд үүсгэх

Bitrix24 support chat нь нэг удаад нэг асуудалд зориулагдсан бүтэцтэй бөгөөд олон асуудлыг тус тусад нь чат болгон салгах нь шийдвэрлэх процессыг илүү хурдан, цэгцтэй болгодог.

Bitrix24 Support-тэй шууд холбогдох эрх нь зөвхөн админ хэрэглэгчид, албан ёсны партнёр болон төлбөртэй (commercial) plan хэрэглэгчдэд олгогддог бөгөөд бусад хэрэглэгчид энэ үйлчилгээний эрхгүй байдаг.

Шинэ чат нээх:

  1. Bitrix24 Support чат руу орно.
  2. Чатын хажуу талын самбарт All chats > Open new дээр дарна.
Bitrix24 дэмжлэгтэйгээр харилцан ярианууд үүсгэх
Bitrix24 дэмжлэгтэйгээр харилцан ярианууд үүсгэх

Хажуугийн самбарт/sidebar/ бүх идэвхтэй болон хаагдсан чатууд хадгалагдана. Хэрэв чат дээр уншаагүй мессеж байвал чатын жагсаалт болон хажуугийн самбар /sidebar/ дээр тоолуур харагдана.

Bitrix24 дэмжлэгтэйгээр харилцан ярианууд үүсгэх

Чатын нэр өөрчлөх

Та чатын нэрийг өөрчилснөөр дараа нь илүү хурдан олох боломжтой.

  1. Чатаа нээнэ.
  2. Pencil (харандаа) дүрс дээр дарна.
  3. Шинэ нэрийг оруулна.
Bitrix24 дэмжлэгтэйгээр харилцан ярианууд үүсгэх

Техникийн дэмжлэгийн хүсэлтүүд

Bitrix24 дээр technical support шаардлагатай үед асуудал escalate хийгдэж, account access авах шаардлага гарвал administrator-д автоматаар хүсэлт илгээгддэг бөгөөд бүх access request үндсэн support chat дээр төвлөрч харагддаг.

Чатын хязгаарлалт

Bitrix24 support chat систем нь нэг administrator-д нэгэн зэрэг 5 идэвхтэй чатын хязгаартай бөгөөд шинэ асуудал үүсвэл хуучин шийдэгдсэн чатуудыг хаах эсвэл support-аар нэмэлт чат нээлгэх замаар зохицуулдаг.

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Support нь зөвхөн администратор болон урьсан Bitrix24 партнёр хэрэглэгчдэд, төлбөртэй (commercial) тариф дээр боломжтой.
  • Олон асуудлыг зэрэг шийдэхийн тулд тусдаа чат үүсгэнэ.
  • Sidebar нь бүх идэвхтэй болон хаагдсан чатуудыг хадгална.
  • Администратор нэг дор 5 хүртэлх чат нээх боломжтой. Шинэ чат нээхийн тулд эхлээд шийдэгдсэн чатуудыг хаах шаардлагатай.