Утасны дугаар тохируулах
Утасны дугаараа Bitrix24 -д холбосны дараа байгууллагын ажлын урсгалд тохируулан тохиргоог хийнэ. Bitrix24 нь дуудлага боловсруулах олон төрлийн хувилбарыг дэмждэг. Жишээлбэл, орж ирсэн дуудлагыг хэрхэн чиглүүлэх, дуудлагыг CRM -д хадгалах эсэх, ажлын бус цагаар ирсэн дуудлагыг хэрхэн боловсруулах зэрэг тохиргоог хийх боломжтой.
Анхдагч байдлаар зөвхөн администратор эдгээр тохиргоонд хандах эрхтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд бусад ажилтнуудад хандах эрх олгох боломжтой.
Telephony хандах эрх тохируулах
Утасны дугаар тохируулах
Түрээслэсэн утасны дугаар эсвэл SIP PBX -ийг тохируулахын тулд:
- CRM → Add-ons → Telephony хэсэг рүү хандана.
- Connection хуудсанд Configure numbers дээр дарна.
- Листээс утасны дугаар эсвэл PBX -ийг сонгоно.


Connection parameters
Энэ хэсэгт SIP PBX -ээр дамжуулан дуудлага хийх болон хүлээн авахад шаардлагатай тохиргоонуудыг хийнэ.
Оффис PBX холбох
Cloud-hosted PBX холбох

Inbound call routing
Inbound call routing нь таны тохиргооны дагуу орж ирсэн дуудлагыг автоматаар хуваарилдаг. Орж ирсэн дуудлагыг дараах чиглэлүүдийн аль нэг рүү чиглүүлэх боломжтой.
- ажилтны дотоод дугаар
- дуут цэс (IVR)
- CRM -ийн хариуцсан ажилтан
- тодорхой Queue group

SIP PBX numbers
Энэ хэсэгт SIP PBX -ийн утасны дугаарыг Header ашиглан дамжуулах тохиргоог хийж, Call Tracking -д ашиглах боломжтой.
Call Tracking: SIP PBX numbers

CRM integration
Энэ таб дээр CRM -д дуудлагыг хэрхэн боловсруулахыг тохируулна. Үүнд:
- Дуудлагын үеэр CRM элементүүдийг автоматаар эсвэл гараар үүсгэх.
- Source тохируулах.
- Харилцагчийн дуудлагыг CRM -д хэрхэн хадгалахыг сонгох.

Recording and rating
Энэ хэсэгт дараах боломжуудыг идэвхжүүлэх боломжтой.
- Call recording — Дуудлагыг бичиж хадгалах.
- Call transcription — Дуудлагын яриаг текст болгон хөрвүүлэх.
- Service quality rating — Үйлчилгээний чанарын үнэлгээ авах.

Working hours
Ажлын цагийг тохируулснаар ажилтнууд зөвхөн ажлын цагаар орж ирсэн дуудлагыг хүлээн авна.
Мөн ажлын бус цагаар ирсэн дуудлагыг хэрхэн боловсруулахыг сонгох боломжтой.
- Voice mail — Харилцагч дуут мессеж үлдээх боломжтой.
- Call forwarding — Дуудлагыг өөр дугаар руу шилжүүлнэ.
- Automatic call completion — Дуудлагыг автоматаар дуусгана.

Other settings
Энэ хэсэгт дараах тохиргоонуудыг хийх боломжтой.
- SIP PBX холболтын дуудлага шилжүүлэх сувгийг өөрчлөх.
- Түрээслэсэн утасны дугаараас дуудлага шилжүүлэх үед хэрэглэгчийн дугаарыг харуулах.
- Давтан Callback хийх тохиргоо хийх.
- Нөөц утасны дугаар нэмэх.
- Ажилтнуудад тодорхой утасны дугаараар дуудлага хийх эрх олгох.

Music and sound
Энэ хэсэгт дуудлагын өөр өөр нөхцөлд ашиглах аудио файлуудыг тохируулна. Жишээлбэл:
- Угтах мэндчилгээний мессеж сонгох.
- Хүлээлгийн ая тохируулах.
- Үйлчилгээний чанарын үнэлгээнд ашиглах авиаг тохируулах.
- Ажлын бус цагаар тоглуулах аудио бичлэг байршуулах.

Disconnect a number
Хэрэв түрээслэсэн утасны дугаарыг цаашид ашиглахгүй тохиолдолд энэ хэсгээс салгах боломжтой.
Түрээслэсэн дугаарыг салгах

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 Telephony боломжуудыг үр дүнтэй ашиглахын тулд түрээслэсэн утасны дугаар болон SIP PBX холболтын тохиргоог хийнэ.
- Анхдагч байдлаар зөвхөн администратор Telephony тохиргоонд хандах эрхтэй байдаг. Шаардлагатай тохиолдолд бусад ажилтнуудад хандах эрх олгож болно.
- Дуудлага чиглүүлэх, CRM интеграц, ажлын цаг, дуудлага бичих, угтах мэндчилгээ болон хүлээлгийн аяны тохиргоо зэрэг олон төрлийн тохиргоо хийх боломжтой.
- SIP PBX холболт нь Call Tracking болон дуудлага шилжүүлэх сувгийн тохиргоог дэмждэг.
- Түрээслэсэн утасны дугаар нь дуудлага шилжүүлэх үед хэрэглэгчийн дугаарыг (Caller ID) харуулах боломжтой.
- Түрээслэсэн утасны дугаарыг хүссэн үедээ салгах боломжтой.