Company Pulse
Company Pulse нь таны бүртгэл дэх хэрэглэгчдийн нийт идэвхийг харуулдаг. Энэ нь танай байгууллагын өдөр тутмын ажилд Bitrix24 -ийг хэр үр дүнтэй ашиглаж байгааг харах боломжийг олгоно. Статистик нь нийт идэвхийг харуулахаас гадна ашиглаж буй хэрэгслүүдээр нь ангилан харуулна. Өгөгдлийг сонгосон хугацаа, хэрэглэгч болон боломжид үндэслэн тооцоолно.
Зөвхөн байгууллагын дотоод хэрэглэгчдийн үйл ажиллагаа Company Pulse статистикт багтана. Extranet хэрэглэгчид болон зочид тооцоологдохгүй.
Company Pulse -д хандах:
- Баруун дээд буланд байрлах профайл зураг дээр дарна.
- Company Pulse сонгоно.



Компанийн төлөвийн статистик үзүүлэлтүүд болон Company Pulse статистикийг хэрхэн тайлбарлах талаар мэдэж аваарай.
Үндсэн Bitrix24 хэрэгслүүд
Доод хэсэгт Bitrix24 -ийн үндсэн 7 хэрэгслийн мэдээлэл харагдана:
- Social Network: Feed дэх пост болон сэтгэгдэл.
- Likes: Пост, сэтгэгдэл болон бусад зүйлд өгсөн лайк.
- Tasks: Шинэ таск үүсгэх, сэтгэгдэл нэмэх, дуусах хугацааг өөрчлөх зэрэг таскт хийсэн үйлдэл.
- Chat and video: Messenger дэх мессеж болон дуудлага.
- Drive: Bitrix24 Messenger аппликейшн ашиглан Bitrix24 Drive -д байршуулсан файл.
- Mobile app: Мобайл аппликейшн дээр хийсэн үйлдэл. Жишээлбэл, мессеж илгээх, таск эсвэл CRM -д өөрчлөлт оруулах.
- CRM: Lead, Deal, харилцагчид зэрэг CRM -ийн элементүүдэд хийсэн үйлдэл.

Огнооны хүрээ
Өгөгдлийг харах хугацааны хүрээг сонгоно: өнөөдөр, долоо хоног, сар эсвэл жил. Week эсвэл Month горимд график дээрх тодорхой огноон дээр курсорыг байрлуулж, тухайн өдрийн дэлгэрэнгүй статистикийг харах боломжтой.

Үндсэн үзүүлэлтүүд
Company Pulse нь rating, activity, feature usage гэсэн үндсэн ойлголтуудыг ашигладаг. Эдгээрийг сонгосон хэрэгсэл, хэрэглэгч болон хугацаанаас хамааран тооцоолно.
Rating. Энэ нь сонгосон хугацаанд Bitrix24 хэрэгслүүдийг дор хаяж нэг удаа ашигласан ажилтнуудын үйл ажиллагаанд үндэслэнэ. Ажилтан бүрийн нийт rating эсвэл тодорхой хэрэгслийн rating харагдах боломжтой.
General rating дээр дарснаар дараах мэдээллийг харна.
- General rating: Хамгийн идэвхтэй хэрэглэгчид болон тэдгээрийн Bitrix24 -д ашиглаж буй хэрэгслийн тоог харуулна. Энэ нь багийн идэвх болон үндсэн хэрэгслүүдийн ашиглалтыг шинжлэхэд тусална.
Хэрэглэгч үндсэн хэрэгслүүдийн аль нэг дээр дор хаяж 3 үйлдэл хийсэн бол жагсаалтад орно. Жишээлбэл, нэг таск үүсгэж, түүнд хоёр сэтгэгдэл нэмсэн тохиолдол гэх мэт.
- Not involved: Дөрвөөс цөөн хэрэгсэл ашигладаг ажилтнуудыг харуулна. Тодорхой хэрэгслийг сонговол тухайн хэрэгслийг огт ашигладаггүй хэрэглэгчдийг харуулна.

Activity. Сонгосон хугацаанд ажилтнууд бүртгэл дэх бүх хэрэгслийг ашиглан хийсэн нийт үйлдлийн тоо. Энэ нь ажилтнууд хэрэгслүүдийг хэр идэвхтэй ашиглаж байгааг харуулна.
Feature usage. Бүртгэлийн боломжууд байгууллагын өдөр тутмын ажилд хэр сайн нэвтэрснийг харуулна. Энэ нь дор хаяж дөрвөн хэрэгсэл ашигладаг ажилтнуудын хувийг тооцоолдог.

Ажилтнууд болон байгууллагын горим
Анхдагч байдлаар Company Pulse нь нийт байгууллагын өгөгдлийг харуулна. Тус бүрийн үнэлгээг харахын тулд:
- Шилжүүлэгч товчлуур ашиглан People горимыг идэвхжүүлнэ.
- Сум дээр дарж, жагсаалтаас ажилтныг сонгоно.
- Тухайн ажилтны үнэлгээ, идэвхийн индекс, мөн түүний харьяалагддаг хэлтэс болон байгууллагын дундаж индексийг шалгана.

Графикт дөрвөн шугамаар өөр өөр үзүүлэлтүүдийн чиг хандлагыг харуулна. Үүнд:
- Цэнхэр: Сонгосон ажилтны идэвхийн үнэлгээ.
- Улбар шар: Таны идэвхийн үнэлгээ.
- Ногоон: Байгууллагын дундаж үнэлгээ.
- Саарал: Тухайн ажилтны харьяалагддаг хэлтсийн дундаж үнэлгээ.

Өгөгдөл нь сонгосон горим болон огнооны хүрээнээс хамааран өөр өөр хугацаанд шинэчлэгдэнэ. People горимд ажилтны үнэлгээ шууд шинэчлэгдэнэ. Company горимд сонгосон хугацаанаас хамааран дараах давтамжаар шинэчлэгдэнэ. Үүнд:
- Today: Минут тутам шинэчлэгдэнэ.
- Week: Цаг тутам шинэчлэгдэнэ.
- Month: Цаг тутам шинэчлэгдэнэ.
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Company Pulse нь таны Bitrix24 бүртгэл дэх хэрэглэгчдийн идэвхийн ерөнхий мэдээллийг харуулж, байгууллагын ажилд ашиглаж буй хэрэгслүүд хэр үр дүнтэй нэвтэрснийг хянах боломжийг олгоно.
- Нийт идэвх, хэрэгслийн ашиглалт болон боломжуудын ашиглалтын түвшний статистикийг харуулна. Өгөгдлийг сонгосон хугацаа, хэрэглэгч болон хэрэгслээс хамааран тооцоолно.
- График нь анхдагч байдлаар ерөнхий мэдээллийг харуулах боловч тодорхой хэрэгсэл эсвэл ажилтан тус бүрийн дэлгэрэнгүй статистикийг харах боломжтой.
- Company болон People горимын хооронд сэлгэж, байгууллагын нийт чиг хандлага эсвэл ажилтан тус бүрийн гүйцэтгэлийг харах боломжтой.