Профайл хуудас
Ажилтны профайл нь байгууллага доторх нэрийн хуудас шиг ажиллана. Хамтран ажиллагсад тухайн ажилтан аль хэлтэст харьяалагддаг, түүнтэй хэрхэн холбогдох, нийтлэг сонирхол болон бусад хэрэгтэй мэдээллийг нэгтгэн харах боломжтой.
Энэ нийтлэлд:
Профайл нээх
Вэб хувилбар
Ажилтны профайлыг нээхийн тулд чат, таск эсвэл бусад хэсэгт байрлах тухайн ажилтны профайл зураг дээр дарна.

Мобайл апп
Ажилтны профайл нь илүү цэгцтэй, ашиглахад хялбар шинэ загвартай байна. Хамтран ажиллагсдын холбоо барих мэдээлэл, албан тушаал, хэлтэс зэрэг мэдээллийг нэг дороос харах боломжтой. Мөн өөрийн профайлын мэдээллийг хэдхэн минутын дотор шинэчлэх боломжтой.
Ажилтны профайлыг нээхийн тулд чат, Feed эсвэл бусад хэсэгт тухайн ажилтны нэр дээр товшино.


Профайл дээр харагдах боломжтой мэдээлэл
Вэб хувилбар
Contact information. Профайл дээр ажилтны нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, албан тушаал болон бусад холбоо барих мэдээлэл харагдана.
Photo. Профайл зураг нь хамтран ажиллагсдад тухайн ажилтныг хурдан танихад тусална. Зураг нь чат, дуудлага, таск болон бусад хэсэгт харагдана.
Employee role. Профайл дээрх дүрс нь тухайн ажилтны байгууллага дахь үүрэг, эрхийн түвшнийг харуулна.
Администраторын эрх олгох
Bitrix24 Partner урих
Collab-д ажилтан эсвэл зочин урих
Статус. Статус нь тухайн ажилтан холбогдох боломжтой эсэхийг харуулна. Хамтран ажиллагсад үүнийг ашиглан тухайн хүнтэй холбогдоход тохиромжтой цагийг тодорхойлох боломжтой.
Эзгүй байх хугацаа. Профайл дээр ажилтны удахгүй болох амралт болон томилолтын мэдээлэл харагдана. Bitrix24 энэ мэдээллийг эзгүй байх хуваарь (Absence chart)-аас автоматаар авдаг.
Absence chart

Хувийн мэдээлэл. Энэ хэсэгт HR мэдээлэл болон бусад баримт бичгүүд хадгалагдана. Зөвхөн шаардлагатай хандах эрхтэй хэрэглэгчид энэ мэдээллийг харах боломжтой.
HR-д зориулсан e-Signature - ийн хандах эрхийг тохируулах

Нэмэлт мэдээлэл. Энэ хэсэгт тухайн ажилтны шууд удирдлага болон шууд харьяалагдах ажилтнууд харагдана. Bitrix24 энэ мэдээллийг компанийн бүтцээс автоматаар авдаг. Энэ мэдээлэл нь ажилтнуудад ажилтай холбоотой асуудлаар хэнд хандахаа хурдан олох, мөн багийн бүтцийг илүү хялбар ойлгоход тусална.
Компанийн бүтэц: Шинэ интерфэйс болон боломжууд

Миний тухай. Энэ хэсэгт ажилтнууд өөрсдийн хобби, аяллын зураг зэрэг хувийн мэдээллээ хамтран ажиллагсадтайгаа хуваалцах боломжтой.

Миний сонирхол. Ажилтнууд өөрсдийн сонирхдог сэдвийг #кино, #аялал, #спорт гэх мэт хаштаг нэмж болно. Ижил сонирхолтой хамтран ажиллагсдаа олохын тулд тухайн хаштаг дээр дарна.

Талархал. Энэ хэсэгт хамтран ажиллагсдаас ирсэн талархлын постууд хадгалагдана. Талархал бүр лайк, од, цом зэрэг дүрсээр харагдана.
Бүх ажилтан эдгээр дүрс болон нийт талархлын тоог харах боломжтой. Харин тухайн талархалтай холбоотой постыг зөвхөн талархал хүлээн авсан ажилтан нээж харах боломжтой.
Feed-д талархлын пост үүсгэх

Bitrix24 - ийн хэрэгслүүд. Профайлаас Таск, Календар, Драйв болон бусад хэрэгслүүд рүү хурдан хандах боломжтой.
Ажилтнууд зөвхөн хандах эрхтэй таск болон файлуудаа харах боломжтой.

Профайлын зарим хэсэг нь зөвхөн тухайн профайлын эзэмшигчид харагдана.
Өргөтгөлүүд. Bitrix24 Market - аас апп суулгах эсвэл ажилтнуудад зориулсан мэдлэгийн сан үүсгэх боломжтой.
Мэдлэгийн сан
Bitrix24 Market-ийн ерөнхий танилцуулга
Аюулгүй байдал. Бүртгэлээ хамгаалахын тулд хоёр шатлалт баталгаажуулалт тохируулна.
Хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх
Суулгасан аппууд. Bitrix24-ийн компьютер болон гар утасны аппууд суулгасан эсэхийг шалгана. Хэрэв суулгаагүй бол профайлаасаа шууд татаж авах боломжтой.
Bitrix24 апп татаж авах
Bitrix24 гар утасны апп
Bitrix24 Drive. Энэ хэсэгт Bitrix24 Drive - ийн синк хэзээ холбогдсон талаарх мэдээлэл харагдана.

Дэвсгэр зургийг өөрчлөх. Өөрийн профайлд ашиглах дэвсгэр зургийг сонгоно. Бусад ажилтан таны профайлыг нээх үед уг дэвсгэр зураг харагдана.
Бүртгэлийн загварыг өөрчлөх

Мобайл апп
Холбоо барих мэдээлэл. Профайл дээр ажилтны нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, албан тушаал болон бусад холбоо барих мэдээлэл харагдана.
Профайл зураг. Профайл зураг нь хамтран ажиллагсдад тухайн ажилтныг хурдан танихад тусална. Зураг нь чат, дуудлага, таск болон Bitrix24 - ийн бусад хэсэгт харагдана.
Статус. Статус нь тухайн ажилтан холбогдох боломжтой эсэхийг харуулна. Хамтран ажиллагсад үүнийг ашиглан тухайн хүнтэй холбогдоход тохиромжтой цагийг тодорхойлох боломжтой.
Тэмдэглэл. Notes нь Bitrix24 дахь зөвхөн танд харагдах хувийн чат юм. Чухал мэдээлэл, мессеж болон файлуудаа хадгалахад ашиглаж болно.
Bitrix24 чат дахь Notes
Bitrix24 - ийн хэрэгслүүд. Профайлаас Таск, Календар, Драйв болон Bitrix24-ийн бусад хэрэгслүүд рүү хурдан хандах боломжтой.
Ажилтнууд зөвхөн хандах эрхтэй таск болон файлуудаа харах боломжтой.


Компанийн бүтэц. Энэ хэсэгт тухайн ажилтны компанийн бүтэц дэх байр суурь, тухайлбал хэлтэс, шууд удирдлага, шууд харьяалагдах ажилтнууд болон багийн гишүүд харагдана. Ингэснээр ажилтнууд хэлтсийн бүтцийг ойлгож, хамтран ажиллагсдын профайлыг хурдан нээх боломжтой.
Компанийн бүтэц: Шинэ интерфэйс болон боломжууд


Талархал. Энэ хэсэгт од, цом зэрэг талархлын тэмдгүүд харагдана. Эдгээр тэмдэг нь хамтран ажиллагсдаас авсан талархлыг илэрхийлнэ. Талархлын постыг нээхийн тулд тухайн тэмдэг дээр дарна.
Бүх ажилтан талархлын тэмдгүүд болон нийт талархлын тоог харах боломжтой. Харин холбогдох постыг зөвхөн талархал хүлээн авсан ажилтан нээж харах боломжтой.
Feed-д талархлын пост үүсгэх
Үр дүн (Efficiency). Тухайн ажилтан гүйцэтгэгч эсвэл оролцогчоор ажилласан таскуудаас хэдэн хувийг нь хугацаанд нь гүйцэтгэснийг харуулна.
Таскын үр дүн
Сонирхол. Ажилтнууд өөрсдийн сонирхдог сэдвийг #кино, #аялал, #спорт гэх мэт хаштаг нэмж, ижил сонирхолтой хамтран ажиллагсдаа олох боломжтой.


Профайлыг засварлаж, тохируулах
Профайлын мэдээллийг хүссэн үедээ шинэчлэх боломжтой. Профайлыг ажилтан өөрөө болон администратор аль аль нь засварлах боломжтой.
Вэб хувилбар
Засварлах. Таны утасны дугаар, имэйл хаяг, албан тушаал эсвэл хотын мэдээлэл өөрчлөгдсөн бол профайл дээрх мэдээллээ шинэчилнэ.
Профайлаа засварлахын тулд баруун дээд буланд байрлах Edit дээр дарна.
Bitrix24 дахь профайлын мэдээлэл болон харагдах байдлыг өөрчлөх

Формын харагдах байдлыг тохируулах. Профайл дээр ямар талбарууд харагдах болон тэдгээрийн дарааллыг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой.
- Өөрийн тохируулсан харагдах байдлыг үүсгэхийн тулд Use custom layout - ийг сонгоно.
- Администраторын тохируулсан үндсэн харагдах байдлыг ашиглахын тулд Use standard layout - ийг сонгоно.

Мобайл апп
Утасны дугаар, имэйл хаяг, албан тушаал эсвэл профайл зургаа шинэчлэхийн тулд баруун дээд буланд байрлах харандааны дүрс дээр товшино.


ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 дахь ажилтны профайл нь байгууллага доторх нэрийн хуудас шиг ажилладаг. Энэ нь хамтран ажиллагсдад тухайн ажилтны холбоо барих мэдээлэл, хэлтэс, нийтлэг сонирхол болон бусад мэдээллийг хурдан олоход тусална.
- Bitrix24 - ийн аль ч хэсэгт байрлах ажилтны профайл зураг дээр дарж профайлыг нь нээх боломжтой.
- Профайл дээр ажилтны холбоо барих мэдээлэл, профайл зураг, байгууллага дахь үүрэг, статус, сонирхол зэрэг мэдээлэл харагдана.
- Ажилтан өөрөө болон администратор профайлын мэдээллийг хүссэн үедээ засварлах боломжтой.
- Мөн профайл дээр ямар талбарууд харагдах болон тэдгээрийн дарааллыг өөрийн хүссэнээр тохируулж болно. Шаардлагатай бол администраторын тохируулсан стандарт харагдах байдал руу буцаан шилжих боломжтой.