Contact Center
Contact Center хэсэгт Bitrix24 -ийн бүх харилцааны сувгийн тохиргоо байдаг бөгөөд үүнд Mail, Telephony, Callback, Open Channels, Website Widget, Website форм зэрэг багтана.
Энэ хэсгийг нээхийн тулд:
- CRM хэсэг рүү хандана.
- Customers эсвэл Add-ons табыг нээнэ.
- Contact Center -ийг сонгоно.


Дараах блокууд болон тохиргоонуудыг ашиглах боломжтой.
Mail. Энэ блок дээр дарж имэйл хаягаа Bitrix24 -тэй холбож болно. Хэрэв имэйл хаяг аль хэдийн холбогдсон тохиолдолд Webmail хэсэг рүү шилжинэ.
Bitrix24 имэйл удирдах
Bitrix24 -д имэйл хаяг холбох

Telephony. Энэ блок дээр дарж шинэ холболт үүсгэх эсвэл одоо байгаа холболтуудаа тохируулах боломжтой. Дараах сонголтууд байдаг.
Утасны дугаар түрээслэх
Өөрийн PBX -ийг холбох (REST API эсвэл SIP Connector ашиглан)

Call tracking. Энэ нь Lead -ийн эх сурвалжийг хянах хэрэгсэл бөгөөд маркетингийн суваг бүрээс хэдэн дуудлага ирж байгааг үнэлэх боломжийг олгодог.

Website Widget. Өмнө нь үүсгэсэн Website Widget -ийг ашиглах эсвэл шинээр үүсгэн харилцагчидтайгаа холбогдох боломжтой.

Website form. Энэ хэсэгт шинэ CRM форм үүсгэх эсвэл өмнө нь үүсгэсэн CRM форм -ыг засварлах боломжтой.
CRM форм нэмэх

Callback. Өмнө нь үүсгэсэн Callback формыг тохируулах эсвэл Website Widget -тэй холбох шинэ Callback форм үүсгэх боломжтой. Callback формыг CRM форм -той ижил аргаар үүсгэдэг.
Callback форм

Facebook Lead Ads. CRM формыг Facebook Lead Ads -д ашиглах боломжтой. Харилцагч Facebook дээрх формыг бөглөхөд мэдээлэл нь Bitrix24 CRM -д автоматаар хадгалагдана.
Facebook Lead Ads интеграци

Open Channels. Дараах мессенжер болон сошиал сүлжээнүүдийг холбох боломжтой.
- Live Chat
- Viber chatbot
- Telegram bot
- Facebook Messages
- Facebook Comments
- Instagram Direct
- Apple Messages for Business
- Instant WhatsApp
- Bitrix24.Network
Open Channel -ийн тохиргоо