Bitrix24 Mail
Bitrix24 -тай Gmail, Outlook, iCloud, Office 365, Exchange, Yahoo!, AOL болон байгууллагын имэйл хаягаа холбож, системийн интерфэйсээс шууд имэйл хүлээн авч, илгээх боломжтой.
Bitrix24 Mail нь системийн бусад хэрэгслүүдтэй уялдан ажилладаг. Зарим боломжууд нь таны ашиглаж буй багцаас хамаарч өөр өөр байна.
Mail модуль нь зөвхөн төлбөртэй багцуудад ашиглагдах боломжтой.
Bitrix24-ийн бусад хэрэгслүүдтэй уялдах
Mail нь Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй уялдан ажилладаг. Та Bitrix24 Mail -ээс имэйл бичих, унших, тасктай холбох, мөн CRM -д хадгалах боломжтой. Мөн имэйл дээр үндэслэн хамтран ажиллагчидтай чат үүсгэх эсвэл хуанлид үйл ажиллагаа үүсгэж болно.

Имэйл хадгалах болон устгах
Bitrix24 Mail дахь имэйлүүд нь таны холбосон имэйл хаяг дахь имэйлүүдийн хуулбар байна. Таск болон CRM -тэй холбоогүй имэйлүүд тодорхой хугацаанд хадгалагддаг бөгөөд энэ хугацаа дуусмагц автоматаар устгагдана. Хадгалах хугацаа нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
Имэйлийг хадгалах хугацаа
Хадгалах хугацаа дууссаны дараах автомат устгах
Хадгалах хугацаа дуусмагц имэйлүүд Bitrix24 Mai l-ээс автоматаар устгагдах ч таны имэйл сервер дээр хадгалагдсан хэвээр үлдэнэ.
Гараар устгах
Гараар устгасан тохиолдолд имэйл болон хавсралтууд Bitrix24 болон таны имэйл серверээс хоёулангаас нь устгагдана.
Туршилтын хугацаа дуусах эсвэл төлбөртэй багцаас үнэгүй багц руу шилжих үед
Имэйлийн синк хийх ажиллагаа зогсоно. Тасктай холбоогүй имэйлүүд Bitrix24 -ээс устгагдана.
Тасктай холбосон имэйлүүд
Тасктай холбосон имэйлүүд хадгалах хугацаа дууссан ч Bitrix24 -д хадгалагдсан хэвээр байна. Тухайн имэйлийг устгахын тулд холбогдсон таскыг устгах шаардлагатай.
CRM -тэй холбогдсон имэйлүүд
Имэйлийг CRM -д хадгалах үед Bitrix24 нь анхдагч байдлаар имэйлийн текст болон хавсралтын хуулбарыг агуулсан Activity үүсгэдэг. Имэйлүүд нь таны ашиглаж буй багцаас хамааран 7, 30, 60 эсвэл 90 хоног хадгалагдана. Энэ хугацаа дууссаны дараа Mail хэсгээс устах боловч имэйлийн текст болон хавсралтын хуулбар нь CRM Activity -д хадгалагдсан хэвээр үлдэнэ
Багцын боломжууд
Basic багц нь зарим бүс нутагт ашиглах боломжгүй байдаг.
Нэг ажилтан холбох боломжтой имэйл хаягийн тоо.
- Basic — 1 имэйл хаяг
- Standard — 5 имэйл хаяг
- Free, Professional, Enterprise 250 — 10 имэйл хаяг
- Enterprise 500 — 11 имэйл хаяг
- Enterprise 1000 болон түүнээс дээш — 12 имэйл хаяг
Багцаас хамааран бусад хэрэглэгчдэд хандах эрх олгох имэйл хаягийн тоо өөр байна.
- Free — 3 имэйл хаяг
- Basic, Standard, Professional, Enterprise 200, Enterprise 500, Enterprise 1000 , үүнээс дээш багцууд — Хязгааргүй
Имэйлийг хадгалах хугацаа
- Basic — 7 хоног
- Free, Standard — 30 хоног
- Professional, Enterprise 250, Enterprise 500, Enterprise 1000 болон түүнээс дээш — 90 хоног
- Basic — 7 хоног
- Free, Standard — 30 хоног
- Professional, Enterprise 250, Enterprise 500, Enterprise 1000 болон түүнээс дээш — 90 хоног
Bitrix24 -ээс нэг сарын хугацаанд илгээх боломжтой имэйлийн тоо.
- Basic — 10,000 имэйл
- Standard — 50,000 имэйл
- Professional — 100,000 имэйл
- Enterprise 250 — 250,000 имэйл
- Enterprise 500 — 500,000 имэйл
- Enterprise 1000 — 1,000,000 имэйл
- Enterprise 2000 — 2,000,000 имэйл
- Enterprise 3000 — 3,000,000 имэйл
- Enterprise 4000 — 4,000,000 имэйл
- Enterprise 5000 — 5,000,000 имэйл
- Enterprise 6000 — 6,000,000 имэйл
- Enterprise 7000 — 7,000,000 имэйл
- Enterprise 8000 — 8,000,000 имэйл
- Enterprise 9000 — 9,000,000 имэйл
- Enterprise 10000 — 10,000,000 имэйл
Bitrix24 Mail нь имэйлийг удирдах зориулалттай хэрэглэхэд хялбар хэрэгсэл юм. Bitrix24 Mail -ийг таск, CRM зэрэг Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй уялдах боломжтой. Bitrix24 Mail -ийн боломжууд нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
Нэмэлтээр унших гарын авлага: