SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Gmail хаяг холбох

Та Gmail хаягаа Bitrix24 -тэй холбох боломжтой. Холбосны дараа имэйл нь таны Bitrix24 бүртгэлд шууд ирнэ. Мөн та имэйлд хариу илгээх, харилцсан имэйлийг тасктай холбох, хамтран ажиллагсадтайгаа чат дээр хэлэлцэх, эсвэл имэйлээс Lead болон Deal үүсгэх боломжтой.

Энэ нийтлэлд:

Имэйл хаяг холбох

  1. Webmail хэсэг рүү хандаад Gmail -ийг сонгоно. Хэрэв аль хэдийн имэйл хаяг холбосон бол зүүн дээд буланд байрлах имэйл хаяг дээр дараад Connect new -ийг сонгоно.
  2. Authentication дээр дарна.
  3. Холбох Gmail хаягаа сонгоно.
  4. Нууц үгээ оруулаад Next дээр дарна.
  5. Хэрэв Two-step authentication идэвхтэй бол нэвтрэлтийг баталгаажуулна.
  6. Bitrix24 Connector -ийн Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцан Continue дээр дарна.
  7. Bitrix24 Connector -т өөрийн бүртгэлд хандах эрх олгохын тулд Continue дээр дарна.
Gmail хаяг холбох
Gmail хаяг холбох
Gmail хаяг холбох
Gmail хаяг холбох

Имэйл хаяг тохируулах

  1. Bitrix24 рүү татах имэйлүүдийн хугацааг сонгоно. Жишээлбэл, сүүлийн 7 хоногийн имэйлийг татах гэх мэт.
  2. Өдөрт илгээх имэйлийн хязгаар тохируулна. Ингэснээр Gmail болон Bitrix24 багцын хязгаарыг давахаас сэргийлж, имэйлүүд спамд ангилагдах эрсдэлийг бууруулна.
  3. CRM интеграцыг тохируулна. Шинэ имэйл хаягаас ирсэн имэйлээс Lead эсвэл харилцагч үүсгэх эсэхийг сонгож, шинэ Lead болон харилцагчийг хариуцах ажилтнуудыг онооно.
  4. Хуанлитай интеграцыг идэвхжүүлнэ. Ингэснээр имэйлээр ирсэн бүх уулзалтын урилга Bitrix24 -ийн Хуанли дээр автоматаар нэмэгдэж, тэндээс зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой болно.
  5. Энд ажиллах, өөрөөр хэлбэл имэйл хүлээн авах болон илгээх ажилтнуудыг сонгоод Connect дээр дарна.
  6. Bitrix24 -тай синк хийх хавтаснуудаа сонгоно. Жишээлбэл, зөвхөн Inbox хавтсыг синк хийхээр тохируулж болно.
  7. Илгээсэн, Устгасан болон Спам имэйлийн хавтаснуудыг зааж өгөөд Save дээр дарна.

Gmail нь өдөрт илгээх имэйлийн тоонд хязгаар тогтоодог тул mass email campaign явуулахад ашиглахыг зөвлөдөггүй.
Gmail -ийн илгээх хязгаар

Gmail хаяг холбох

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Gmail хаягийг Bitrix24 -тэй холбосноор имэйлүүд Bitrix24 -д шууд ирнэ. Та имэйлд хариу илгээх, харилцсан имэйлийг тасктай холбох, хамтран ажиллагсадтайгаа чат дээр хэлэлцэх, эсвэл имэйлээс Lead эсвэл Deal үүсгэх боломжтой.
  • Gmail хаяг холбохын тулд Webmail хэсэг рүү хандаад Gmail -ийг сонгоно. Хэрэв аль хэдийн өөр имэйл хаяг холбосон бол зүүн дээд буланд байрлах имэйл хаяг дээр дарж Connect new -ийг сонгоно.
  • Холбох Gmail хаягаа баталгаажуулж, Bitrix24 Connector аппликейшнд хандах эрхийг зөвшөөрнө.
  • Имэйл хаягийн тохиргоо хийнэ. Үүнд CRM болон Хуанлитай интеграцыг идэвхжүүлэх, тухайн Gmail хаягтай ажиллах ажилтнуудыг сонгох зэрэг тохиргоо багтана.
  • Gmail нь өдөрт илгээх имэйлийн тоонд хязгаар тогтоодог тул mass email campaign явуулахад ашиглахыг зөвлөдөггүй.