SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Өдөрт илгээх имэйлийн хязгаарыг нэмэгдүүлэх

Имэйл хүлээн авагчдыг спамаас хамгаалахын тулд имэйл үйлчилгээ үзүүлэгчид өдөрт илгээх имэйлийн тоонд хязгаарлалт тогтоодог. Хэрэв тавигдах шаардлагыг хангахгүй олон тооны имэйл илгээвэл энэхүү хязгаар буурах эрсдэлтэй. Энэ тохиолдолд таны Bitrix24 бүртгэл дээр мэдэгдэл ирнэ.

Өдөрт илгээх имэйлийн хязгаарыг нэмэгдүүлэх

Хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд өөрийн имэйл үйлчилгээ үзүүлэгчийн тусламжийн албатай холбогдох шаардлагатай. Шинэ хязгаарыг тохиролцсоны дараа Bitrix24 дээр мөн хязгаарлалтыг шинэчилж тохируулна.

Имэйл үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагуудтай танилцана. Жишээлбэл, Gmail -ийн шаардлагуудыг шалгана уу.

Имэйл үйлчилгээ үзүүлэгчийн тусламжийн албатай холбогдоно. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж, өдөрт илгээх имэйлийн шинэ хязгаарыг тохиролцоно.

Bitrix24 дээр хязгаарыг тохируулна. Имэйл үйлчилгээ үзүүлэгч шинэ хязгаарыг нэмэгдүүлсний дараа Bitrix24 дээр мөн уг хязгаарыг шинэчилж тохируулна.

  1. Webmail хэсэг рүү хандана.
  2. Баруун дээд буланд байрлах Settings (⚙️) дээр дарна.
  3. Mailbox settings -ийг сонгоно.
  4. Set daily email limit сонголтын чагтыг идэвхжүүлнэ.
  5. Тухайн имэйл хаягаас өдөрт илгээх боломжтой имэйлийн тоог оруулна.
Өдөрт илгээх имэйлийн хязгаарыг нэмэгдүүлэх
Өдөрт илгээх имэйлийн хязгаарыг нэмэгдүүлэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Имэйл хүлээн авагчдыг спамаас хамгаалахын тулд имэйл үйлчилгээ үзүүлэгчид өдөрт илгээх имэйлийн тоонд хязгаарлалт тогтоодог.
  • Энэхүү хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд эхлээд имэйл үйлчилгээ үзүүлэгчийн шаардлагуудтай танилцаж, дараа нь тэдний тусламжийн албатай холбогдоно.
  • Имэйл үйлчилгээ үзүүлэгч имэйл илгээх хязгаарлалтыг нэмэгдүүлсний дараа Bitrix24 дээр мөн хязгаарлалтыг шинэчилж тохируулна.