Санал асуулга үүсгэх
Feed Poll ашиглан ажилтнуудын санал, үзэл бодлыг цуглуулах боломжтой.

Санал асуулга үүсгэх
1. Feed хэсэгт хандана.
2. Дээд цэснээс Poll дээр дарна.
3. Сэдэв болон текст оруулна.
4. Хүлээн авагчдыг сонгоно.
5. Асуулт болон хариултын сонголтуудыг нэмнэ.
6. Хэрэглэгчид нэгээс олон хариулт сонгох боломжтой бол Allow multiple choice сонголтыг идэвхжүүлнэ.
7. Нууцлалын төрлийг сонгоно.
- Normal — Санал өгөхөөс өмнө нэрээ бусдад харагдуулах эсэхээ хэрэглэгч өөрөө шийднэ.
- Public — Бүх санал хэрэглэгчдийн нэрийн хамт харагдана.
- Anonymous — Саналууд нууцлагдана. Хэрэглэгчдийн нэр харагдахгүй.
9. Send дээр дарна.



Санал асуулга хэрхэн ажилладаг вэ?
Public санал асуулгын үр дүнд санал өгсөн хэрэглэгчдийн нэр харагдана.

Anonymous санал асуулгын үр дүнд зөвхөн нийт саналын тоо болон хувийг харуулна. Санал өгсөн хэрэглэгчдийн нэр харагдахгүй.

Normal санал асуулгад хэрэглэгчид санал өгөхдөө нэрээ бусдад харуулах эсвэл нуух эсэхээ өөрсдөө сонгоно.


Санал асуулга үүсгэсэн хэрэглэгч хүссэн үедээ санал асуулгыг зогсоох боломжтой.

Санал асуулгын үр дүнг Excel файлаар экспортлох боломжтой.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Санал асуулга үүсгэж, ажилтнуудын хариултыг цуглуулна.
- Саналыг хэрхэн харуулахыг сонгоно. Public, Anonymous эсвэл Normal.
- Public санал асуулгад нэр харагдана. Anonymous санал асуулгад нэр харагдахгүй. Normal санал асуулгад хэрэглэгч нэрээ харуулах эсэхээ өөрөө сонгоно.
- Санал асуулгыг хүссэн үедээ зогсоох боломжтой.
- Шаардлагатай үед санал асуулгын үр дүнг Excel руу экспортлох боломжтой.