Feed нийтлэлийг бусад хэрэглэгчид илгээх
Bitrix24 Feed мэдээг зөвхөн ажилтнуудтай төдийгүй бусад хэрэглэгч, түнш, ажилтан болон бусад оролцогчидтой хуваалцах боломжтой. Энэ нь үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, шинэ төслийн мэдээлэл зэрэг чухал мэдээллийг хуваалцахад илүү тохиромжтой.
Бусад хэрэглэгчид нийтэлийг и-мэйлээр хүлээн авч, хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Тэдний сэтгэгдэл нь ажилтнуудтай хийсэн энгийн харилцааны нэгэн адил Feed хэсэгт харагдана.
Нийтлэл үүсгэх
- Feed хэсэгт хандаж, шинэ нийтлэл үүсгэнэ.
- “To” талбараас Add more > Invite guest дээр дарна.
- Бусад хэрэглэгчийн имэйл хаяг, нэр, овгийг оруулна. Олон зочин нэмэх боломжтой.
- Invite дээр дарна. Бусад хэрэглэгч хүлээн авагчдын жагсаалтад нэмэгдэнэ.
- Send дээр дарна.
Уригдсан зочид байгууллагын ажилтнуудын жагсаалтад нэмэгдэхгүй бөгөөд Bitrix24 рүү нэвтрэх эрх авахгүй.




Нийтлэлийг илгээсний дараа бусад хэрэглэгч и-мэйлээр хүлээн авна.
Хэрэглэгчид нийтлэлийг хэрхэн харах вэ?
Бусад хэрэглэгч Feed хэсгээс илгээсэн нийтлэлийг и- мэйлээр хүлээн авах бөгөөд и-мэйлд дараах зүйлс багтана.
- Нийтлэлийн гарчиг болон текст
- Хавсралтууд
- Сэтгэгдэл үлдээх болон лайк дарах боломж
Хэрэв та өөрийн домэйныг Bitrix24 дээр холбосон тохиолдолд бусад хэрэглэгчидтэй и-мэйлээр харилцахын тулд Bitrix24 администратор холбогдож домэйны тохиргоонд MX бичлэг нэмэх шаардлагатай. Үүнд mail-001.bitrix24.com тохируулна.
Bitrix24 хаягийг өөрчлөх болон домэйн холбох
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 Feed модулийг ашиглан мэдээг зөвхөн ажилтнуудтай төдийгүй хэрэглэгч, түнш болон бусад оролцогчидтой хуваалцах боломжтой.
- Feed хэсэгт шинэ нийтлэл үүсгэнэ. “To” талбарт Add more > Invite guest дээр дарна. Зочны и-мэйл хаяг, нэр, овгийг оруулна. Олон хүн урих боломжтой.
- Уригдсан зочид байгууллагын ажилтнуудын жагсаалтад нэмэгдэхгүй бөгөөд Bitrix24 рүү нэвтрэх эрх авахгүй.
- Бусад хэрэглэгч нийтлэлийг и-мэйлээр хүлээн авч, нийтлэлд лайк дарах болон сэтгэгдэл үлдээх боломжтой.
- Бусад хэрэглэгч нийтлэлд сэтгэгдэл үлдээвэл Bitrix24 дээр мэдэгдэл ирнэ.