Feed постыг пин хийх болон хадгалах
Feed хэсэгт байгаа постыг унших завгүй байгаа үед постыг пин хийх эсвэл хадгалах боломжтой. Ингэснээр дараа нь буцаж орж тухайн постыг хурдан унших боломжтой.
Feed хэсэгт постыг пин хийх
Постыг дээд хэсэгт тогтоохын тулд Pin дээр дарна. Мөн гурван цэг (...) дээр дарж, Pin сонголтыг сонгож болно.

Пин хийсэн постуудын дээр байрлах удирдлагын товчлууррыг ашиглан тогтоосон постуудыг дэлгэх эсвэл хураах боломжтой.

Хэдэн ч пост пин хийх боломжтой. Постуудыг тогтоосон дарааллын дагуу харуулна.
Хэрэв хоёроос олон пост пин хийсэн тохиолдолд Feed хэсэгт зай хэмнэхийн тулд тэдгээрийг автоматаар нэг хэсэгт хураан харуулна.

Пин хийсэн постыг цуцлахын тулд Pin дээр дахин дарна. Эсвэл гурван цэг (...) дээр дарж, Unpin сонголтыг сонгоно.

Пин хийсэн постуудыг зөвхөн та өөрөө харах боломжтой бөгөөд пост нь зөвхөн таны Feed хэсэгт тогтоогдсон байдлаар харагдана.
Постыг хадгалах
Чухал постыг хадгалахыг хүсвэл гурван цэг (...) дээр дарж, Add to favorites сонголтыг сонгоно.

Бүх хадгалсан постыг харахын тулд Feed хэсэгт Favorites шүүлтүүрийг ашиглана.

Постыг хадгалсан жагсаалтаас хасахын тулд гурван цэг (...) дээр дарж, Remove from favorites сонголтыг сонгоно.
