SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Feed

Feed нь байгууллагын дотоод мэдээлэл солилцох, харилцах төв хэсэг юм. Энд дараах мэдээллүүд харагдана.

  • Ажлын тайлан
  • Ажилтнуудын нийтлэл
  • Таны гишүүнчлэлтэй ажлын бүлэг болон төслүүдийн шинэчлэлт
  • Удахгүй болох үйл ажиллагаанууд
  • Идэвхтэй бизнес процессууд
Feed нь мессеж, сэтгэгдэл, файл, тасктай холбоотой мэдэгдэл зэрэг хэрэглэгчдийн үйл ажиллагааны мэдээллийг нэг дор харуулж, бүх ажилтныг шинэ мэдээллээр хангадаг. Доорх хэсгүүдээс үйл ажиллагааны төрөл бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Messages. Энэ нь Feed дэх харилцааны хамгийн түгээмэл арга юм. Та текстэн мессеж бичих эсвэл видео нийтлэх боломжтой. Мөн мессежийг хэн хүлээн авахыг сонгож болно: бүх ажилтан, тодорхой бүлэг, эсвэл тодорхой хэрэглэгч гэх мэт.

Feed дээр видео нийтлэх
Feed дээр мессеж нийтлэх

Feed

Tasks. Feed дээрээс өөрт болон багийн гишүүдэд таск үүсгэх боломжтой. Жишээлбэл, ажилтнуудад чухал үйл ажиллагааны талаар мэдэгдэл нийтэлж, түүнд бэлтгэхийг сануулах таск үүсгэж болно. Мөн Feed дээрх дурын нийтлэлээс таскыг хурдан үүсгэх боломжтой.

Таск үүсгэх
Feed дээрх нийтлэлийг таск болгон хөрвүүлэх

Feed

Events. Хэрэв танай байгууллагад томоохон арга хэмжээ болох гэж байгаа бөгөөд тодорхой ажилтнуудыг зохион байгуулалтад оролцуулах шаардлагатай тохиолдолд Feed дээрээс үйл ажиллагаа үүсгэх боломжтой. Ингэснээр slider цонх нээгдэх бөгөөд огноо, цаг, байршил болон оролцогчдыг нэмэх боломжтой.

Хуанлид үйл ажиллагаа нэмэх

Feed

Polls. Чухал шийдвэр гаргахын өмнө ажилтнуудын саналыг авах нь чухал байдаг. Тиймээс Feed дээр санал асуулга нийтэлж, бүх ажилтан эсвэл тодорхой хэлтсүүдтэй хуваалцан тэдний саналыг цуглуулах боломжтой.

Санал асуулга үүсгэх

Feed

Files. Feed дээр ямар ч төрлийн файл хавсаргаж, бусадтай хуваалцах боломжтой. Файлаа Bitrix24 Drive эсвэл өөрийн компьютероос байршуулж, хамтран ажиллагсадтай хуваалцан, сэтгэгдэл хэсэгт дэлгэрэнгүй хэлэлцэх боломжтой.

Bitrix24 дахь файлын урьдчилан харах: хурдан хандах болон боломжит үйлдлүүд

Feed

Appreciations. Эдгээр нь ажилтан бүрийн профайл дээр харагддаг тусгай талархлын тэмдэг юм. Үүнийг ашиглан ажилтанд талархал илэрхийлэх эсвэл баяр хүргэх боломжтой.
Feed дээр талархлын пост үүсгэх

Feed

Announcements. Хэрэв та хамтран ажиллагсадтайгаа маш чухал мэдээлэл хуваалцах шаардлагатай тохиолдолд зарлал үүсгэж болно. Зарлал нь онцгой дэвсгэр өнгөтэй харагдах бөгөөд уншсан эсэхийн төлөийг харуулдаг. Хэрэв хэрэглэгч Feed дээрээс тухайн зарлалыг анзаараагүй бол баруун талд байрлах widget дээр мөн харагдана.
Feed дээр зарлал үүсгэх

Feed

Workflows. Амралтын хүсэлт гаргах эсвэл баримт бичгийг батлуулахаар илгээхийн тулд бизнес процесс эхлүүлж болно. Бизнес процессын явц, төлөвийн өөрчлөлтийн талаарх системийн мэдэгдлүүд Feed дээр автоматаар харагдана.
Feed дэх Бизнес процессууд

Feed дэх бизнес процессууд нь CRM болон Company Drive дахь бизнес процессуудаас тусдаа ажилладаг бөгөөд тэдгээртэй холбогддоггүй.

Feed
Feed

Feed settings.Тохиргоонд байрлах тусгай горимуудыг идэвхжүүлснээр өөрт хэрэгтэй чухал мэдээлэлд илүү төвлөрөх боломжтой болно.
Smart follow mode. Энэ горимыг идэвхжүүлснээр танд хамгийн хамааралтай нийтлэлүүд Feed -ийн дээд хэсэгт харагдана. Жишээлбэл, таны нийтэлсэн, танд хаягласан эсвэл таныг сэтгэгдэлд дурдсан нийтлэлүүдийг эхэнд нь харуулна.
Smart follow mode

Feed