SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Bitrix24 Booking нь харилцагчид ажилтантай уулзах цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж зэрэг нөөц түрээслэхэд ашигладаг хэрэгсэл юм.

Таны Bitrix24 бүртгэлийн бүх ажилтан нөөц үүсгэх болон засварлах боломжтой.

Booking хэсэг рүү орж, Add a resource дээр дарна.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Үйл ажиллагааны чиглэл сонгох

Таны бизнесийн үйл ажиллагааны чиглэлд тохирох сонголтыг сонгоно уу.

  • Medical practitioners — эмчийн үзлэг, гоо сайхны үйлчилгээ, эрүүл мэндийн оношилгоо.
  • Equipment rental — барилга, спорт, арга хэмжээний тоног төхөөрөмж болон бусад.
  • Expert services — бүх төрлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, гоо сайхны салон зэрэг үйлчилгээ.
  • Car rental — автомашин болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл.
  • Property rental — хүлээн авалтын танхим, орон сууц, байшин, фото студи болон бусад.
  • Other — жагсаалтад тохирох бизнесийн чиглэл байхгүй бол энэ сонголтыг сонгоно.
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Нөөцийг тохируулах

Name. Ажилтны нэр, овог эсвэл харилцагчид шаардлагатай бусад мэдээллийг оруулна.

Type. Жагсаалтаас сонгох эсвэл нэрийг нь оруулаад Create custom type дээр дарж шинэ төрөл үүсгэнэ.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Харилцагчдад зориулсан мэдээлэл. Захиалга хийхээс өмнө харилцагчдад нөөцийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд зураг болон товч тайлбар нэмэх боломжтой. Жишээлбэл, ажилтнуудын зураг, боловсролын талаарх мэдээллийг оруулж болно.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Үйлчилгээ. Энэ нөөцтэй холбох үйлчилгээг үүсгэх эсвэл сонгоно. Жишээлбэл, дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө нэмэх гэх мэт. Харилцагчид цаг захиалах үедээ тухайн үйлчилгээг харна. Менежер захиалгын маягтаас уг үйлчилгээг харна. Booking хэсэгт үүсгэсэн үйлчилгээнүүд CRM -ийн бүтээгдэхүүний каталогт автоматаар нэмэгдэнэ.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Харагдацын горим. Нөөцийг хэрхэн харуулахыг сонгоно уу.

  • Show in grid column header — Нөөцийн мэдээлэл нь хуваарийн самбарын баганын толгой хэсэгт үргэлж харагдана. Харилцагчид захиалдаг үндсэн нөөц, жишээлбэл мэргэжилтэн эсвэл түрээсийн автомашинд тохиромжтой.
  • Show as an auxiliary resource — Нөөцийн мэдээлэл нь хуваарийн самбарт харагдахгүй. Зөвхөн нөөцийн багцын нэг хэсэг болгон ашиглаж, үндсэн нөөцөд нэмэлт нөөцөөр холбогдоно. Жишээлбэл, үндсэн нөөц нь эмч бол нэмэлт нөөц нь үзлэгийн өрөө байж болно.
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Цаг захиалгууд. Захиалгуудыг Bitrix24 календарьтай холбохын тулд Calendar сонголтыг идэвхжүүлнэ. Ингэснээр бүх захиалга ажилтнуудын хувийн календарьт автоматаар харагдана. Мэргэжилтнүүд өөрийн хуваариа орж шалгах шаардлагагүйгээр хэд хэдэн хэсгээс шууд харах боломжтой. Үүний тулд дараах тохиргоог хийнэ.

  • Хэрэглэгчид болон календарь: Үйл ажиллагаа харагдах ажилтнуудын календарийг сонгоно. Захиалга нь тухайн үйлчилгээг үзүүлж буй мэргэжилтний календарьт заавал харагдах боловч шаардлагатай тохиолдолд бусад ажилтныг мөн нэмж болно. Жишээлбэл, багийн хуваарь болон ачааллыг хянахын тулд удирдагчийг нэмж болно.
  • Байршил: Мэргэжилтэн харилцагчидтай зөвхөн тодорхой уулзалтын өрөөнд уулздаг бол жагсаалтаас тухайн өрөөг сонгоно. Байршлын талаарх ойлгомжгүй байдлаас сэргийлж, уулзалтын өрөө үйл ажиллагаанд автоматаар нэмэгдэнэ.
Уулзалтын өрөө үүсгэх болон захиалах
  • Сануулагч: Ажилтан захиалгыг мартахгүй байхын тулд сануулга тохируулна. Уулзалтаас хэр хугацааны өмнө сануулга илгээхийг сонгоно. Жишээлбэл, нэг өдрийн эсвэл нэг цагийн өмнө.

Хэрэв тухайн цагт өөр үйл ажиллагаа аль хэдийн товлогдсон байсан ч шинэ захиалга календарьт нэмэгдэнэ.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Нөөцийн хуваарь. Нөөцийг захиалах боломжтой байх хугацааг тохируулна. Нөөцийг зөвхөн байгууллагын ажлын цагаар ашиглах боломжтой болгохын тулд Use company's business hours сонголтыг идэвхжүүлнэ. Хэрэв тухайн нөөцөд тусгай хуваарь тохируулах шаардлагатай бол уг сонголтыг идэвхгүй болгож, ажиллах өдөр болон цагийг тохируулж өгнө.

Захиалгын үндсэн үргэлжлэх хугацаа. Уулзалт анхдагч байдлаар хэдий хугацаанд үргэлжлэхийг тохируулна. Урьдчилан тохируулсан 1 цаг, 2 цаг, 24 цаг, 7 хоног гэсэн сонголтуудаас сонгох эсвэл өөрийн хүссэн хугацааг оруулаад Next дээр дарна. Мөн харилцагчид захиалга хийх үед үргэлжлэх хугацааг өөрчлөх боломжтой.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Мэдэгдэл тохируулах

Харилцагч болон захиалга хариуцсан ажилтанд илгээх сануулгыг идэвхжүүлж, тохируулна. Харилцагчид мессежийг WhatsApp -аар хүлээн авах бол захиалга хариуцсан ажилтанд зориулсан activity CRM -ийн элементийн маягт дээр үүснэ.

  • Шинэ захиалга: Харилцагчид захиалгын огноо, цаг болон нөөцийн нэрийг мэдэгдэнэ.
  • Захиалга баталгаажуулах: Харилцагчид уулзалтаа баталгаажуулах холбоос бүхий мессеж илгээнэ. Хэрэв харилцагч баталгаажуулахгүй бол ажилтан дахин холбогдож тодруулахын тулд Deal -ийн бүртгэлд автоматаар activity үүснэ.
  • Захиалгын сануулагч: Захиалгатай өдөр нь харилцагчид мэдэгдэл илгээнэ.
  • Харилцагч хоцорсон тохиолдолд сануулах: Харилцагч хоцорсон бол уулзалтаа баталгаажуулахыг хүссэн мессеж илгээнэ. Хэрэв баталгаажуулахгүй бол ажилтан дахин холбогдох зорилгоор activity автоматаар үүсэж, ажилтанд хуваарилагдана. Шаардлагатай тохиолдолд ажилтан үйлчлүүлэгчтэй холбогдож, сул байгаа цагийн хуваарийг чөлөөлөх боломжтой.
Create Resource дээр дарна.
Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

Нөөцүүдийг нэмсний дараа тэдгээрийг үйлчлүүлэгчдийн цаг захиалгад ашиглах болон боломжит эсэхийг хянах боломжтой.

Цаг захиалгын формд үйлчлүүлэгч нэмэх

Нөөцийг засварлах эсвэл устгах

Хуваарийн самбараас нөөцийг сонгоод, нэрнийх нь хажууд байрлах гурван цэг дээр дарж устгах эсвэл тохиргоог өөрчлөх боломжтой. Жишээлбэл, эмчийн хуваарийг тохируулж болно. Хэрэв нөөц түр хугацаанд ашиглах боломжгүй тохиолдолд нууж болно. Жишээлбэл, тухайн эмч амралтаа авч байгаа үед тухайн эмчийн мэдээллийг нуух боломжтой.

Цаг захиалгын хэсэгт нөөц нэмэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Booking нь харилцагчид ажилтантай уулзах цаг товлох, өрөө, тоног төхөөрөмж зэрэг нөөц захиалах, түрээслэхэд ашигладаг хэрэгсэл юм.
  • Үүнийг эхлэхийн тулд заавал нөөц үүсгэж, тохируулах шаардлагатай.
  • Бүртгэлийн бүх ажилтан нөөц үүсгэх болон засварлах боломжтой.
  • Нөөцийн төрлийг сонгож, тохиргоог хийхээс гадна харилцагчдад илгээх мэдэгдлийг идэвхжүүлнэ.
  • Нөөцийг нэмсний дараа тэдгээрийг харилцагчийн захиалгад ашиглаж, боломжит байдлыг нь хянах боломжтой болно.