Үйлчлүүлэгчийн цаг захиалга нэмэх
Bitrix24 Booking нь үйлчлүүлэгчдэд мэргэжилтэнтэй уулзах цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж түрээслэх боломжийг олгодог хэрэгсэл юм.
Таны ашиглаж буй Bitrix24 багцад энэ боломж байгаа эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц болон үнэ
Бүх ажилтан үйлчлүүлэгчийн өмнөөс үйлчилгээний цаг захиалах боломжтой. Ингэхийн тулд Booking хэсэгт хандана.

Энэ нийтлэлд:
- Цаг захиалга үүсгэх
- Цаг захиалгад үйлчлүүлэгч нэмэх
- Нөөц сонгох
- Үйлчилгээ сонгох
- Цаг захиалгыг deal -тэй холбох
- Үйлчлүүлэгчид илгээх сануулга тохируулах
- Цаг захиалга баталгаажуулах
- Цаг товлолтыг баталгаажуулах
- Цаг захиалгыг засварлах эсвэл устгах
- Нэг цагт олон үйлчлүүлэгч цаг товлон бүртгэх
Бүртгэл нэмэх
Та нэг өдөр эсвэл хэд хэдэн өдөр үргэлжлэх цаг захиалга үүсгэх боломжтой. Жишээлбэл, эмчийн үзлэгийг нэг өдөрт захиалж болох бол амралтын байрыг хэдэн өдрөөр захиалах гэх мэт.
Нэг өдрийн цаг захиалга
- Баруун дээд буланд байрлах Day горимыг сонгоно.
- Тухайн resource-ийн доорх хүссэн цагийн нүд дээр дарж Create дарна.
- Нэг үйлчлүүлэгчид хэд хэдэн захиалга үүсгэх бол хэд хэдэн цагийн нүдийг сонгож, тэмдэглэнэ. Дараа нь үйлчлүүлэгчээ сонгоод Create дарна.


Олон өдрийн цаг захиалга
- Баруун дээд буланд Week горимыг сонгоно. Нөөц нь мөрөөр, өдрүүд нь баганаар харагдана.
- Хуваарь дээрээс шаардлагатай өдрийг сонгоод Create дарна.
- Захиалгын цагийг өөрчлөх бол захиалгын огноо дээр дарна.
- Үргэлжлэх өдөр болон захиалгын цагийг оруулаад Save дарна.

Цаг захиалгад үйлчлүүлэгч нэмэх
Та шинэ үйлчлүүлэгч үүсгэх эсвэл CRM -д бүртгэлтэй үйлчлүүлэгчийг сонгох боломжтой. Шинээр үүсгэсэн үйлчлүүлэгч CRM -д автоматаар хадгалагдана.
- Захиалгын форм дээр + Add эсвэл Select дээр дарна.
- CRM -ээс үйлчлүүлэгч хайхын тулд нэр, утасны дугаар, имэйл эсвэл компанийн нэр оруулна.
- Үйлчлүүлэгч CRM -д бүртгэлгүй тохиолдолд Create a new contact дээр дарна.
- Үйлчлүүлэгчийн талаар нэмэлт мэдээлэл оруулах тохиолдолд Add note дээр дарна.
- Тайлбараа оруулаад өөрчлөлтийг хадгална.



Нөөц сонгох
Хэрэв нэг үйлчилгээг үзүүлэхэд хэд хэдэн нөөц шаардлагатай тохиолдолд бүгдийг нь цаг захиалгын формд нэмэх боломжтой. Жишээлбэл: Фото зураг авалтын үйлчилгээний хувьд зурагчин болон студи гэсэн хоёр нөөц шаардлагатай байж болно.
Үйлчилгээ сонгох
Үйлчлүүлэгчийн захиалах нэг болон хэд хэдэн үйлчилгээг сонгож болно. Сонгосон үйлчилгээний нийт дүн форм дээр шууд харагдана. Ингэснээр ажилтан үйлчлүүлэгчтэй ярилцах явцдаа шаардлагатай үйлчилгээнүүдийг нэмж, эцсийн үнийн дүнг хэрэглэгч харах боломжтой.
- Add дээр дарж шаардлагатай үйлчилгээнүүдийг сонгоно.
- Сонгосон бүх үйлчилгээ цаг захиалга болон форм дээр автоматаар харагдана.
Хэрэв deal дээр хөнгөлөлт оруулах эсвэл үйлчилгээний үнийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлт Booking хэсэгт автоматаар шинэчлэгдэнэ.

Цаг захиалгыг deal -тэй холбох
Захиалгыг CRM-ийн тодорхой Deal-тэй холбох эсвэл шинэ Deal үүсгэж болно.
- Шинэ deal үүсгэх, нэмэх (+) дүрс дээр дарж формыг бүрэн бөглөөд хадгална.
- Одоо байгаа deal холбох, Select дээр дарж CRM -ээс шаардлагатай deal сонгоно.
Цаг захиалгатай холбосон deal засах эсвэл устгах тохиолдолд гурван цэг (⋯) дээр дарж шаардлагатай үйлдлийг сонгоно.


Үйлчлүүлэгчид илгээх сануулга тохируулах
Хэрэглэгчид цаг захиалгын мэдээллийг WhatsApp -аар дамжуулан илгээх боломжтой.
Сануулга илгээхийн тулд, эхлээд илгээх мессежийн загварыг тохируулна.
Үйлчилгээ захиалах үед уулзалтын мэдээлэл бүхий мессеж үйлчлүүлэгчид автоматаар илгээгдэнэ. Та booking confirmation зэрэг өөр төрлийн мессежийг гараар сонгон илгээх боломжтой.

Цаг захиалга баталгаажуулах
Хэрэв үйлчлүүлэгч мессеж доторх холбоосоор цагаа баталгаажуулбал, төлөв нь Bitrix24 дээр автоматаар шинэчлэгдэнэ.
Хэрэв үйлчлүүлэгч баталгаажуулаагүй тохиолдолд холбогдож, төлөвийг гараар шинэчлэх боломжтой.
Баталгаажсан цагийг ногоон, баталгаажаагүй цагийг цэнхэр өнгөөр харуулна. Ингэснээр цагийн төлөвийг хялбар шалгаж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчтэй холбогдон баталгаажуулах боломжтой.

Цаг товлолтыг баталгаажуулах
Үйлчлүүлэгч товлосон цагтаа ирсэн эсэхийг бүртгэж болно.
- Захиалгын блок дээрх сум дээр дарна.
- Appointment хэсгээс Select дээр дарна.
- Visited эсвэл No-show гэсэн төлөвөөс сонгоно.

Цаг захиалгыг засварлах эсвэл устгах
Захиалгын цагийг өөр цаг руу шилжүүлэх боломжтой. Ингэхийн тулд цаг захиалгын блок дээрх цаг дээр дарж шинэ цагийг тохируулна.

Хэрэв цаг захиалгыг санамсаргүй үүсгэсэн тохиолдолд хогийн савны дүрс дээр дарж устгана.

Нэг цагт олон үйлчлүүлэгч цаг товлон бүртгэх
Overbooking нь нэг цагийн интервалд хоёр хэрэглэгч нэгэн зэрэг цаг захиалга хийх боломжийг олгоно. Хэрэв тэдгээрийн нэг нь цаг цуцлах эсвэл өөр цаг руу шилжүүлэхэд нөгөө хэрэглэгчийн захиалга тухайн цагийн интервалдаа хэвээр хадгална.
Нэг цагийн интервалд хоёр хэрэглэгчийг хоёр аргаар нэмэх боломжтой.
- Цаг захиалгад хэрэглэгч нэмэх. Одоо байгаа цаг захиалгын блок дээрх сум дээр дарж, Overbooking -ийг сонгоно. Формыг бөглөж, өөр хэрэглэгчнэмээд deal -тэй холбоно.
- Цагийг өөр цагт шилжүүлэх. Одоо байгаа захиалгыг аль хэдийн захиалгатай байгаа цагийн нүд рүү чирж зөөнө.



Overbooking ашигласнаар хоёр хэрэглэгч нэгэн зэрэг ирэх тохиолдол гарч болзошгүй. Үүнээс үүдэх хүндрэлээс сэргийлэхийн тулд цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүйг үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэх эсвэл өөр цагийн сонголт санал болгоно уу.
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 Booking нь үйлчлүүлэгч ажилтантай цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж түрээслэх боломжийг олгодог хэрэгсэл юм.
- Бүх ажилтан үйлчлүүлэгчийн өмнөөс цаг захиалах боломжтой.
- Цаг захиалга үүсгэхийн тулд дор хаяж нэг resource үүсгэсэн байх шаардлагатай.
- Хүссэн resource -ийн доорх цагийн интервалаас сонгоод Create дээр дарна. Нэг үйлчлүүлэгчид хэд хэдэн цаг захиалгыг нэг дор үүсгэх боломжтой.
- Booking дээр хэрэглэгч нэмэх, deal холбох, шаардлагатай мэдээллийг тэмдэглэл хэлбэрээр үлдээх боломжтой.
- Үйлчлүүлэгчид WhatsApp -аар сануулга илгээж болно.
- Үйлчлүүлэгч мессежээр илгээсэн холбоосоор цагаа баталгаажуулбал Bitrix24 дээр автоматаар шинэчлэгдэнэ.