Booking
Bitrix24 Booking нь үйлчлүүлэгчдэд ажилтантай цаг товлох, өрөө болон тоног төхөөрөмж захиалах боломж олгодог хэрэгсэл юм.
- Medical practitioners — эмчийн үзлэг, гоо сайхны үйлчилгээ, эрүүл мэндийн оношилгоо.
- Equipment rental — барилга, спорт, арга хэмжээний тоног төхөөрөмж болон бусад.
- Expert services — бүх төрлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, гоо сайхны салон зэрэг үйлчилгээ.
- Car rental — автомашин болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл.
- Property rental — хүлээн авалтын танхим, орон сууц, байшин, фото студи болон бусад.
- Other — жагсаалтад тохирох бизнесийн чиглэл байхгүй бол энэ сонголтыг сонгоно.
Онлайн цаг захиалга нь захиалгын үйл явцыг автоматжуулах, ажилтнуудын ажлын ачааллыг хянах, үйлчлүүлэгчдэд товлосон цагийн талаар сануулах, мэдээллийг CRM -д хадгалах боломжийг олгоно.
Энэ боломж таны ашиглаж буй Bitrix24 багцад байгаа эсэхийг шалгана уу.
Нөөц нэмэх
Нөөц гэдэг нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүмүүс, тоног төхөөрөмж болон байр, талбай юм.
Booking боломжийг ашиглаж эхлэхийн тулд эхлээд нөөц нэмх шаардлагатай. Үүнийг ямар ч ажилтан хийх боломжтой. Booking хэсэгт хандан Add a resource дээр дарна.
Booking хэсэгт нөөц нэмэх

Сануулга тохируулах
Үйлчлүүлэгчдэд товлосон цагийн талаар сануулах болон цаг захиалгыг баталгаажуулах автомат мессежүүдийг тохируулна. Ингэснээр үйлчлүүлэгчид товлосон уулзалт, үйлчилгээгээ мартахгүй байхад тусална.
Booking: Үйлчлүүлэгчид илгээх мессежийн загварууд

Цаг захиалгын формд үйлчлүүлэгч нэмэх
Booking хэсгээс нөөц, өдөр болон цагийг сонгоод Create дээр дарна. Үйлчлүүлэгчийн мэдээллийг оруулж, Deal -ийг нэмнэ.
Нэг үйлчлүүлэгчид нэг дор хэд хэдэн цаг захиалга хийх боломжтой.
Цаг захиалгын формд үйлчлүүлэгч нэмэх

Бүх захиалгыг өнгөөр ялган тэмдэглэдэг тул төлөвийг хялбархан таних боломжтой.
- Ногоон: Үйлчлүүлэгч цаг захиалгаа баталгаажуулсан.
- Цэнхэр: Цаг захиалга одоогоор баталгаажаагүй.
- Улбар шар: Үйлчлүүлэгч хоцорсон.

Нөөцийн ачааллыг хянах
Booking хэсэгт нөөцийн ачааллыг хянахад туслах хэд хэдэн хэрэгсэл байдаг.
Статистик. Та шинэ харилцагчдын тоо, нөөц бүрийн орлого болон тухайн өдрийн нийт орлогыг харах боломжтой. Орлогын мэдээллийг холбогдсон Deal -үүдийн Amount талбараас авч, тухайн өдрийн мэдээллийг харуулна.

Шүүлтүүр. Хуваарийн самбарт харуулах нөөцүүдээ сонгоно. Жишээлбэл, тодорхой эмчийн бүртгэлүүдийг харуулах боломжтой.

Нөөцийн боломжит байдал. Нөөцийн хажууд байрлах батарейн дүрс дээр дарж, сонгосон өдөр хэдэн цагийн нөөц ашиглагдаж байгаа болон ашиглах боломжийн хувийг харна. Энэ нь ажилтнуудад ачаалал багатай нөөцийг олж, харилцагч нэмэхэд тусална.

Нөөцийн багц. Нэг уулзалтад үндсэн нөөц болон нэмэлт нөөц зэрэг хэд хэдэн нөөц захиалах шаардлагатай бол энэ сонголтыг ашиглана.
Booking хэсэгт нөөц нэмэх
Үндсэн нөөц бүрд тусдаа нэмэлт нөөц захиалах боломжтой болгохын тулд Apply bundle restrictions to all сонголтыг идэвхгүй болгоно.

Хэрэв нэмэлт нөөцийг бүх үндсэн нөөцөд нийтлэг ашигладаг бол Apply bundle restrictions to all сонголтыг идэвхжүүлнэ.

Хуваарийн харагдац
- Хуваарийн цонхыг томруулах: Олон нөөц болон бүртгэл харах шаардлагатай үед ашиглана.
- Бүгдийг харуулах: Бүх нөөцийг хуваарийн самбарт харуулна.
- Томруулах: Бүх бүртгэл дэлгэцэнд багтахгүй байгаа тохиолдолд тохируулна.
