SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Захиалгын форм үүсгэх

Bitrix24 захиалгын формыг ашиглан үйлчлүүлэгчдэд үйлчилгээ авах цаг сонгож, захиалга хийх боломжийг олгодог. Ингэснээр:

  • Ажлын ачааллыг бууруулна. Үйлчлүүлэгчид залгах, мессеж бичих шаардлагагүй өөрсдөө цаг захиалах боломж бүрдэнэ.
  • Борлуулалтыг нэмэгдүүлнэ. Формыг 24/7 ашиглах боломжтой.
  • Алдаа гарахаас сэргийлнэ. Мэдээлэл автоматаар CRM болон Booking хэсэгт хадгалагдана.
  • Шаардлагатай өгөгдлийг бүрэн цуглуулна. Үйлчлүүлэгч шаардлагатай талбаруудыг өөрөө бөглөж илгээнэ.

Энэ нийтлэлд:

Форм үүсгэх

  1. Booking хэсэгт хандана.
  2. Booking extensions дээр дарна.
  3. Формын төрлөөс сонгоно.
  • Auto select resource
Систем боломжит цаг болон мэргэжилтнүүдийг санал болгоно. Үйлчлүүлэгч шаардлагатай тохиолдолд огноо эсвэл цагийг өөрчлөх боломжтой.
  • Select from available resources
Үйлчлүүлэгч сонгосон огноонд байгаа бүх боломжит цагуудаас сонгоно. Энэ төрлийг мэргэжилтэн хэн байх нь бус, цагийн сонголт илүү чухал үед ашиглана.
  • Select from all resources
Үйлчлүүлэгч мэргэжилтэн, огноо болон цагийг өөрөө сонгоно. Тодорхой нэг мэргэжилтнийг сонгох нь чухал үед энэ төрлийг ашиглана.
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх

Форм тохируулах

Формын төрлийг сонгосны дараа тохиргоо хийгдэнэ.

  1. Формын тохиргоог нээнэ.
  2. Fields хэсэг дээр Select resource талбарын хажууд байрлах ✏️ харандааны дүрс дээр дарна.
  3. Select дээр дарна.
  4. Шаардлагатай resource сонгоно.
  5. Save дээр дарна.
  6. Үйлчлүүлэгчийн бөглөх шаардлагатай бусад талбаруудыг нэмнэ.
CRM форм үүсгэх болон тохируулах
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх

Форм дээр ажиллах

Үүсгэсэн формыг засварлахын тулд:

  1. Booking → Booking extensions → All forms хэсэгт хандана.
  2. Формын хажууд байрлах ≡ цэс дээр дарж, Edit сонгоно.
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх

Үүсгэсэн формыг дараах хэлбэрүүдээр үйлчлүүлэгчдэд хүргэх боломжтой.

  • Вебсайтад нэмэх
  • Цахим сувгууд дээр нийтлэх
  • Мессенжерээр үйлчлүүлэгчдэд илгээх
CRM формыг Bitrix24 вебсайтад байрлуулах
Bitrix24-ээс өөр платформ дээр үүсгэсэн вебсайтад CRM форм байрлуулах
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх
Захиалгын форм үүсгэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Захиалгын форм ашиглан хэрэглэгч өөрт тохирох цагийг сонгож, үйлчилгээ захиалах боломжтой.
  • Үйл ажиллагааны чиглэлээс хамааран 3 төрлийн формоос сонгож болно.
  • Формыг Booking → Booking extensions хэсгээс үүсгэнэ.
  • Формыг вебсайт, цахим хуудас эсвэл мессенжер ашиглан хуваалцаж болно.
  • Үйлчлүүлэгчийн илгээсэн мэдээлэл CRM болон Booking хэсэгт хадгалагдана.