Шинэ хэрэглэгч урих
Bitrix24-д ажилтнуудыг урьснаар тухайн ажилтан багийн хамтын ажиллагаанд оролцох боломжтой.
Та хэдэн ч хэрэглэгчийг Bitrix24-д урих боломжтой. Харин тухайн багц (subscription plan) нь нэгэн зэрэг хэдэн хэрэглэгч системд нэвтэрч ажиллах боломжтойг тодорхойлдог.
Анхдагч тохиргоогоор бүх ажилтнууд шинэ хэрэглэгч урих эрхтэй байдаг. Харин администратор тухайн эрхийг дараах хэсгээс хязгаарлаж эсвэл идэвхгүй болгож болно. Employees → Company Structure → Access Permissions

Ажилтнуудыг урих аргууд
Вэб хувилбар
Та ажилтнуудыг вэб хувилбар (Web Version) эсвэл гар утасны апп (Mobile App) ашиглан урьж болно.
Invite (Урих) цонхыг нээгээд дараах аргуудын аль нэгийг сонгоно:
- Холбоосоор урих
- Имэйл хаягаар урих
- Мессеж (SMS) -ээр урих
- Олон хэрэглэгчийг нэг дор урих
- Хэрэглэгч үүсгэх
- Ажлын хэсэг (Workgroup) -т урих
- Bitrix24 түнш (Partner )-ийг урих


Холбоосоор ажилтан урих
- Invite цонхыг нээнэ.
- Invite via Link сонголтыг дарна.
- Department (хэлтэс) - ийг сонгоно. Ажилтан урилгыг хүлээн авсны дараа сонгосон хэлтэст автоматаар нэмэгдэнэ.
- Link Parameters дээр дарна.
- Allow registration via link сонголт идэвхгүй байвал идэвхжүүлнэ.
- Шаардлагатай бол Request administrator confirmation to join сонголтыг идэвхжүүлнэ. Энэ тохиргоог идэвхжүүлсэн үед ажилтан администратор зөвшөөрөх хүртэл системд нэвтэрч чадахгүй.
- Тохиргоог хадгалахын тулд Save товчийг дарна.
- Copy Link дээр дарж холбоосыг ажилтанд илгээнэ.


Гар утасны апп
Шинэ ажилтан нэмэхийн тулд More цэсийг дараад Invite сонголтыг сонгоно. Гар утасны аппликейшн дээр дараах аргуудыг ашиглаж болно. Үүнд:
- Холбоос
- SMS
- Имэйл
- QR код


Холбоосоор урих
- Ажилтныг нэмэх Department (хэлтэс) сонгоно.
- Invite by Link дээр дарна.
- Урилгын холбоосыг хэнд, ямар сувгаар (жишээлбэл messenger-ээр) илгээхээ сонгоно.
- Send дээр дарна.
- Урилгын мессеж чатад автоматаар гарч ирнэ.


ТОВЧ ОЙЛГОЛТ
- Багийн хамтын ажиллагааг зохион байгуулахын тулд ажилтнуудаа Bitrix24-д урина уу. /Байгууллагын бүх ажилтнууд нэг орчинд харилцаж, хамтран ажиллах боломж бүрдэнэ/
- Bitrix24 нь ажилтнуудыг вэб хувилбар болон гар утасны аппликейшнээр урих боломжийг олгодог.
- Вэб хувилбар дээр ажилтан урих хэд хэдэн арга байдаг. Үүнд: холбоос, имэйл, утасны дугаар, олноор нь урих эсвэл хэлтэс, ажлын хэсэгт шууд нэмэх боломжтой.
- Гар утасны аппликейшн дээр ажилтнуудыг холбоос, имэйл, SMS эсвэл QR код ашиглан урьж болно.
- Урилгын төлөвийг Invited болон Pending Confirmation тоолуур ашиглан хянах боломжтой. Эдгээр нь урилга хүлээж буй болон администраторын баталгаажуулалт хүлээж буй хэрэглэгчдийг хянахад тусалдаг.
- Invited тоолуур нь урилгаа хараахан хүлээн аваагүй хэрэглэгчдийн тоог харуулдаг. Энэ тоолуурыг зөвхөн администраторууд болон урилга илгээсэн ажилтнууд харах боломжтой. Администратор бүх урилгыг хардаг бол энгийн хэрэглэгч зөвхөн өөрийн илгээсэн урилгуудыг харна.
- Pending Confirmation тоолуур нь урилгыг хүлээн авсан боловч Bitrix24-д бүрэн нэвтрэхийн тулд администраторын зөвшөөрөл шаардлагатай хэрэглэгчдийн тоог харуулдаг. Энэ тоолуурыг зөвхөн администраторууд харах боломжтой.