SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24 профайл нь таны үүсгэсэн болон урилгаар нэгдсэн бүх Bitrix24 дансанд нэг газраас хандах боломжийг олгодог.

Энэ профайлыг ашигласнаар та:

  • Бүх Bitrix24 бүртгэлд нэг нэвтрэх нэр, нууц үг ашиглах
  • Өөр өөр бүртгэл хооронд хурдан шилжих
  • Профайлын тохиргоогоо удирдах
  • Утасны дугаар, имэйл болон сошиал нэвтрэлтийг холбох
  • Bitrix24 бүртгэлийн нэрийг өөрчлөх эсвэл шинээр бүртгэл үүсгэх боломжтой.

Энэ нийтлэлд:

Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24 Network Profile-д нэвтрэх

Bitrix24 Network Profile-д Өөрийн хувийн профайлаас болон Шууд холбоос ашиглан нэвтрэх гэсэн 2 арга байдаг.

Хувилбар 1: Хувийн профайлаасаа нэвтрэх

Баруун дээд буланд байгаа профайлын зураг (Profile Photo) дээр дарна.
Гурван цэгтэй цэс (...)-ийг нээнэ.
Bitrix24 Network сонголтыг дарна.

Хэрэв Bitrix24 бүртгэлийн жагсаалт харагдахгүй байвал шууд нэвтрэх аргыг ашиглаж үзнэ үү.
bitrix24.net
Эсвэл bitrix24.com сайтаар хандана уу.

Bitrix24 нэгдсэн профайл
Bitrix24 нэгдсэн профайл

Хувилбар 2: Шууд холбоос ашиглан нэвтрэх

Bitrix24 login page нээнэ.
Нэвтрэх нэр, нууц үгээ оруулна уу.

Bitrix24 нэгдсэн профайл
Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24 Network Profile-оо удирдах

Bitrix24 Network Profile дотроос та өөрийн хувийн мэдээлэл болон Bitrix24 бүртгэлүүдтэй холбоотой тохиргоонуудыг удирдах боломжтой.

Профайл засах

  1. Нэрнийхээ хажууд байгаа харандааны дүрс дээр дарна.
  2. Нэр, овог болон зургаа оруулаад ✔️ товчоор хадгална.
  3. Хэрэв өөрчлөлтийг Bitrix24 Network Profile-тэй холбогдсон бүх бүртгэлд хэрэгжүүлэхийг хүсвэл тохирох сонголтыг идэвхжүүлнэ.
Bitrix24 нэгдсэн профайл
Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24-д нэвтрэхэд ашиглахын тулд өөрийн утасны дугаар болон имэйл хаягийг Bitrix24 Network Profile-тэй холбож болно.

Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх

Bitrix24 нэгдсэн профайл

Нууц үгээ солих

  1. Password (Нууц үг) талбарын хажууд байгаа Change дээр дарна.
  2. Одоогийн нууц үгээ оруулаад шинэ нууц үг тохируулна.
  3. Өөрчлөлтийг баталгаажуулахын тулд Save дээр дарна.

Нэвтрэх нэр болон нууц үг өөрчлөх

Нууц үгээ өөрчилсний дараа Bitrix24 Network Profile-тэй холбогдсон бүх Bitrix24 бүртгэлд шинэ нууц үгээ ашиглан нэвтрэх шаардлагатай болно.

Bitrix24 нэгдсэн профайл
Bitrix24 нэгдсэн профайл

Сошиал сүлжээний бүртгэл холбох. Нэвтрэх үйл явцыг хялбар болгохын тулд Facebook, Gmail болон бусад сошиал сүлжээний бүртгэлээ холбоно.

  1. Connect Social Media (Сошиал хаяг холбох) дээр дарна.
  2. Ашиглахыг хүссэн платформын хажуу дахь унтраалга (toggle)-ыг идэвхжүүлнэ.
  3. Холболтыг дуусгахын тулд тухайн бүртгэлдээ нэвтэрнэ.
Bitrix24 нэгдсэн профайл
Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24 бүртгэлийн нэр өөрчлөх. Зөвхөн администраторууд Bitrix24 бүртгэлийн нэрийг өөрчлөх боломжтой.

  • Бүх тарифын багц дээр Bitrix24 бүртгэлийн нэрийг нэг удаа өөрчлөх боломжтой.
  • Харин Standard, Professional болон Enterprise багцууд дээр нэр өөрчлөх хүсэлтийг Bitrix24 Support-аар дамжуулан гаргаж болно.
Нэрийг өөрчлөхийн тулд бүртгэлийн URL-ийн доор байрлах Rename товчийг дарна. Bitrix24-ийн хаягийг өөрчлөх болон өөрийн домэйн нэрийг холбох - миний bitrix линк оруулах
Bitrix24 нэгдсэн профайл

Шинэ Bitrix24 бүртгэл үүсгэх. Өөрийн бүртгэлийн жагсаалтын доор байрлах Create Bitrix24 товчийг дарна. Нэг Bitrix24 Network Profile дор хамгийн ихдээ 7 хүртэл Bitrix24 бүртгэл үүсгэх боломжтой.

Шинэ бүртгэл үүсгэхээсээ өмнө зөв Bitrix24 Network Profile-д нэвтэрсэн эсэхээ шалгаарай. Учир нь Bitrix24 бүртгэлийг нэг профайлаас нөгөө профайл руу шилжүүлэх боломжгүй.

Bitrix24 нэгдсэн профайл

Bitrix24 Network profile устгах

Bitrix24 Network Profile-ийг зөвхөн ямар ч Bitrix24 бүртгэлтэй холбогдоогүй үед устгах боломжтой. Үүнийг хийхийн тулд:


  1. Өөрийн нэрний хажууд байрлах сум (▼) дээр дарна.
  2. Нээгдсэн цэснээс Delete Profile сонголтыг сонгоно.
Bitrix24 нэгдсэн профайл

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24 Network Profile нь таны бүх Bitrix24 бүртгэлд нэг нэвтрэх эрх олгодог. Энэ нь хувийн мэдээллээ удирдах, нэвтрэх аргууд нэмэх, данс үүсгэх эсвэл нэрийг нь өөрчлөх, мөн бүртгэлүүд хооронд хялбар шилжих боломжийг олгодог.
  • Bitrix24 Network Profile-д Өөрийн хувийн профайлаас болон Шууд холбоос ашиглан нэвтрэх гэсэн 2 арга байдаг.
  • Хэрэв танд Bitrix24 Network Profile цаашид хэрэггүй болсон бөгөөд ямар ч Bitrix24 бүртгэл холбогдоогүй бол та профайлаа хүссэн үедээ устгаж болно.