Нэвтрэх нэр эсвэл нууц үг мартсан үед яах вэ?
Хэрэв та Bitrix24-ийн нэвтрэх нэр эсвэл нууц үгээ мартсан бол санаа зоволтгүй. Та бүртгэлдээ хандах эрхээ хялбархан сэргээж болно. Энэхүү заавар нь танд алхам бүрийг тайлбарлахж туслах болно.
Хэрэв та нэвтрэх нэрээ мартвал яах хэрэгтэй вэ?
Таны Bitrix24-ийн нэвтрэх нэр нь бүртгүүлэх үед ашигласан имэйл хаяг эсвэл утасны дугаар байна.
Хандах эрхээ сэргээх хоёр арга байна. Үүнд:
- Bitrix24 администратороос асуух
- Bitrix24 гар утасны апп ашиглан QR кодоор нэвтрэх
Хандах эрхээ сэргээхийн тулд Bitrix24 администратортойгоо холбогдоно уу. Bitrix24-ийн администраторууд ажилтны нэвтрэх мэдээллийг (login) шалгах боломжтой. Үүнийг дараах байдлаар хийнэ. Үүнд:
- Ажилтны профайл руу орно.
- Passwords → Authentication хэсгийг нээнэ.
- Холбогдсон имэйл хаяг болон утасны дугаарыг харна.


QR кодоор нэвтрэх. Хэрэв та Bitrix24 гар утасны апп дээр нэвтэрсэн байгаа бол QR код ашиглан Bitrix24-ийн вэб хувилбар руу шууд нэвтэрч болно.
- Bitrix24-ийн нэвтрэх хуудсан дээрх QR кодыг утасныхаа камераар уншуулна.
- Гарч ирсэн холбоос дээр дарснаар, Bitrix24 гар утасны апп автоматаар нээгдэнэ.
- Апп дотор "Yes, proceed" товчийг дарснаар Bitrix24-ийн вэб хувилбарт автоматаар нэвтэрнэ. QR кодоор нэвтрэх


Хэрэв та нууц үгээ мартвал яах хэрэгтэй вэ?
Bitrix24-д дахин нэвтрэхийн тулд нууц үгээ сэргээж, шинэ нууц үг тохируулж болно.
- Bitrix24-ийн нэвтрэх хуудас руу орж, "Forgot password" (Нууц үгээ мартсан) дээр дарна.
- Нэвтрэх нэрээ (имэйл хаяг эсвэл утасны дугаар) оруулаад Continue товчийг дарна.
- Нууц үг сэргээх холбоос бүхий имэйл эсвэл баталгаажуулах код бүхий SMS хүлээн авна. Нууц үг сэргээх

Хэрэв дээрх аргууд тус болохгүй бол Bitrix24 Support багтай холбогдож нэмэлт тусламж аваарай. Contact Bitrix24 Support
ТОВЧ ОЙЛГОЛТ
- Хэрэв та нэвтрэх нэр эсвэл нууц үгээ мартсан бол сэргээх үйлдлийг ашиглан бүртгэлдээ дахин нэвтрэх боломжтой.
- Таны Bitrix24-ийн нэвтрэх нэр нь бүртгүүлэх үед ашигласан имэйл хаяг эсвэл утасны дугаар байна.
- Хэрэв та нэвтрэх нэрээ мартсан бол Bitrix24 администратороос тусламж авах эсвэл Bitrix24 гар утасны апп ашиглан QR кодоор нэвтэрч болно.
- QR кодоор нэвтрэхийн тулд Bitrix24 гар утасны апп дээр урьдчилан нэвтэрсэн байх шаардлагатай.
- Хэрэв та нууц үгээ мартсан бол Bitrix24-ийн нэвтрэх хуудсан дээрх "Forgot Password" сонголтыг ашиглан нууц үгээ сэргээнэ.