SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Нууц үг сэргээх

Хэрэв та Bitrix24-ийн нууц үгээ мартсан бол хэдхэн алхмаар сэргээж болно. Энэхүү заавар нь Cloud болон On-Premise хувилбаруудад хамаарах бөгөөд дараагийн удаа бүртгэлдээ хурдан нэвтрэхэд тусална.

Нууц үгээ аюулгүй хадгалж, хялбар удирдахын тулд зориулалтын password manager ашиглахыг зөвлөж байна.

Bitrix24 Cloud хувилбар дээр нууц үгээ сэргээх

Өөрийн бүртгэлээ хэрхэн үүсгэснээс хамааран тохирох сэргээх аргаа сонгоно.

  • Имэйл
  • Утасны дугаар
  • Сошиал сүлжээ
  • Bitrix24 администратортай холбогдох

Имэйл хаяг ашиглан нууц үгээ сэргээх

  1. Bitrix24-ийн нэвтрэх хуудас руу орж, Forgot Password (Нууц үгээ мартсан) дээр дарна.
  2. Нэвтрэх нэрээ (имэйл хаяг эсвэл утасны дугаар)-аа оруулаад Continue товчийг дарна. Хэрэв login-оо санахгүй байвал Bitrix24 администратортойгоо холбогдоно уу. Нэвтрэх нэр эсвэл нууц үг мартсан үед яах вэ?
  3. Имэйлээ шалгана. Танд noreply@bitrix24.net хаягаас нууц үг сэргээх холбоос бүхий имэйл очно.
  4. Имэйлийг нээгээд Change Password товчийг дарна.
  5. Шинэ нууц үгээ оруулаад Continue товчийг дарна.
  6. Log In товчийг дарж Bitrix24 бүртгэл рүү нэвтэрнэ.
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх

Утасны дугаар ашиглан нууц үгээ сэргээх

  1. Bitrix24-ийн нэвтрэх хуудас руу орж, Forgot Password (Нууц үгээ мартсан) дээр дарна.
  2. Утасны дугаараа оруулаад Continue товчийг дарна.
  3. SMS-ээр ирсэн кодыг зориулалтын талбарт оруулна. Код 60 секундын хугацаанд хүчинтэй байна. Хэрэв хугацаа дууссан бол шинэ код хүсэж, Continue товчийг дарна.
  4. Шинэ нууц үгээ үүсгээд Continue товчийг дарна.

Хэрэв код ирэхгүй бол дахин оролдоно уу. Харин асуудал үргэлжилбэл Bitrix24-ийн /Support/ дэмжлэгийн багтай холбогдоно уу.
Contact Bitrix24 Support

Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх

Хэрэв та Google, Facebook зэрэг сошиал сүлжээгээр бүртгүүлсэн бол нууц үгээ Bitrix24 дээр биш, тухайн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан сэргээнэ.

Администратортой холбогдож нууц үгээ сэргээх. Bitrix24 администратор танд нууц үг сэргээх холбоос илгээж болно. Ингэхийн тулд:

  1. Хэрэглэгчийн профайлыг нээнэ.
  2. Security (Аюулгүй байдал) хэсэг рүү орно.
  3. Recover Password (Нууц үг сэргээх) товчийг дарна.
Нууц үг сэргээх холбоос болон бүртгэлийн мэдээлэл имэйл эсвэл утас руу илгээгдэнэ. Холбоосоор орж шинэ нууц үг тохируулан Bitrix24-д дахин нэвтэрнэ.
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх холбоос агуулсан SMS мессежийн жишээ

Bitrix24 On-Premise хувилбар дээр нууц үгээ сэргээх

Та нууц үгээ дараах хоёр аргаар сэргээх боломжтой:


  • Имэйлээр сэргээх
  • Администратортой холбогдох

Имэйл хаяг ашиглан нууц үгээ сэргээх

  1. Bitrix24-ийн нэвтрэх хуудас руу орж, Forgot Password (Нууц үгээ мартсан) дээр дарна.
  2. Нэвтрэх нэр эсвэл имэйл хаягаа оруулаад "Reset Password" товчийг дарна.
  3. Ирсэн имэйлийг нээж, доторх холбоос дээр дарна.
  4. Нэвтрх нэр болон шинэ нууц үгээ оруулаад Change Password (Нууц үг өөрчлөх) товчийг дарна.

Check String талбар автоматаар бөглөгддөг тул утгыг нь өөрчлөх шаардлагагүй.

Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх

Администратортой холбогдож нууц үгээ сэргээх. Администратор шинэ нууц үгийг гараар тохируулах боломжтой. Үүнд:

  1. Settings (Тохиргоо) хэсгийг нээнэ.
  2. Users → User List (Хэрэглэгчид → Хэрэглэгчдийн жагсаалт) руу орно.
  3. Хэрэглэгчийн нэрний хажуу дахь Menu (≡) товчийг дарна.
  4. Edit (Засах) сонголтыг сонгоно.
  5. Шинэ нууц үгээ оруулж дахин баталгаажуулаад Save (Хадгалах) товчийг дарна.
Нууц үг сэргээх
Нууц үг сэргээх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Bitrix24-ийн мартсан нууц үгийг хурдан сэргээх боломжтой.
  • Цаашид нэвтрэх мэдээллээ аюулгүй хадгалахын тулд password manager ашиглахыг зөвлөж байна.
  • Cloud хувилбарт имэйл, утасны дугаар, сошиал нэвтрэлт эсвэл администраторын тусламжтайгаар нууц үгээ сэргээж болно.
  • Харин On-Premise хувилбарт имэйлээр эсвэл администраторт хандан сэргээнэ.