Lead ерөнхий тойм
Bitrix24 -д Lead нь боломжит харилцагчийг илэрхийлдэг. Lead нь вэбсайтаар ирсэн хүсэлт, ирсэн дуудлага, сошиал сүлжээний харилцаа зэрэг олон төрлийн эх үүсвэрээс үүсэж болно. Боломжит харилцагчийн мэдээллийг CRM -д Lead хэлбэрээр бүртгэснээр тэдгээрийг хялбар хянах боломжтой. Ингэснээр харилцагчийн мэдээлэл алдагдахгүй бөгөөд тэднийг бодит харилцагч болгон хөрвүүлэх үйл явцыг үргэлжлүүлэн удирдах боломжтой.
Lead нь олон тооны хүсэлт хүлээн авдаг байгууллагуудад илүү тохиромжтой. Учир нь Lead -ийг өөр өөр ажилтан эсвэл хэлтэс хариуцан боловсруулах боломжтой. Жишээлбэл, дуудлагын төв эхлээд боломжит харилцагчтай холбогдож, худалдан авалт хийх сонирхолтой хэрэглэгчдийг дараа нь борлуулалтын алба руу шилжүүлэн ажиллуулж болно.
Энэ нийтлэлд:
Өөрийн ашиглаж буй багцад Lead боломжтой эсэхийг шалгана уу.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл
Lead төрлүүд
Шинэ болон давтан Lead. Шинэ Lead нь боломжит харилцагчаас ирсэн анхны хүсэлт юм. Харин давтан Lead нь CRM -д аль хэдийн бүртгэлтэй харилцагчаас дахин ирсэн хүсэлт юм. Жишээлбэл, харилцагч бүтээгдэхүүний үлдэгдлийг лавлаад, сарын дараа дахин холбогдсон тохиолдолд давтан Lead үүснэ.
Давтан Lead


Qualified болон Unqualified Lead
Qualified Lead нь бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах сонирхолтой харилцагч юм. Ийм Lead -ээс Deal үүсгэн борлуулалтын үйл явцыг үргэлжлүүлэх боломжтой.
Unqualified Lead нь худалдан авалт хийх төлөвлөгөөгүй харилцагч юм. Жишээлбэл, андуурч холбогдсон эсвэл буруу мэдээлэл өгсөн тохиолдолд Lead -ийг Unqualified гэж бүртгэнэ.
Lead хэсгийг идэвхжүүлэх
Bitrix24 CRM нь Classic CRM (Lead -тэй) болон Simple CRM (Lead -гүй) гэсэн хоёр горимтой. Анхдагч байдлаар Simple CRM горим идэвхтэй байдаг.
CRM -д Lead ашиглахын тулд Classic CRM горим руу шилжинэ.
- Deal хэсэг рүү хандана.
- Settings (⚙️) дээр дарна.
- CRM mode хэсгийг сонгоно.
- Classic CRM горимыг сонгоно.
- Өөрчлөлтийг хадгална. Ингэснээр CRM -д Lead хэсэг харагдана.



Lead үүсгэх
CRM -д Lead -ийг гараар эсвэл автоматаар үүсгэх боломжтой.
Lead -ийг гараар үүсгэх. Харилцагч танай оффист биечлэн ирсэн эсвэл арга хэмжээний үеэр холбоо барих мэдээллийг нь авсан зэрэг тохиолдолд Lead -ийг гараар үүсгэхэд тохиромжтой.
- CRM хэсэг рүү хандана.
- Lead хэсгийг нээнэ.
- Create дээр дарна.
- Маягтад харилцагчийн мэдээллийг оруулна.
- Lead -ийг хадгална.


Lead импортлох. Хэрэв танд харилцагчийн мэдээллийн файл байгаа бол түүнийг Bitrix24 -д импортлох боломжтой.
- Lead хэсэг рүү хандана.
- Settings (⚙️) дээр дарна.
- Import -ийг сонгоно.

Өөр CRM -ээс Lead шилжүүлэх. Хэрэв өмнө нь өөр CRM ашиглаж байсан бол тусгай аппликейшн ашиглан мэдээллээ Bitrix24 -д шилжүүлэх боломжтой.
- Applications хэсгийг нээнэ.
- Market руу хандана.
- Catalog дээр дарна.
- Import and export ангиллыг сонгоно.
- Migration to Bitrix24 -ийг сонгоно.
- Zoho migration зэрэг өгөгдөл шилжүүлэх аппликейшнийг сонгон суулгаж, зааврын дагуу мэдээллээ шилжүүлнэ.
Өөр CRM системээс Bitrix24 рүү шилжүүлэх



Contact center -ээр Lead хүлээн авах. Bitrix24 -ийн Contact center -т харилцааны төрөл бүрийн сувгийг холбосноор Lead хүлээн авах боломжтой. Үүнд мессенжер, сошиал сүлжээ, имэйл, телефони зэрэг сувгууд багтана.
- CRM хэсэг рүү хандана.
- Customers хэсгийг дэлгэнэ.
- Contact center -ийг сонгоно.
- Холбох харилцааны сувгаа сонгоно. Жишээлбэл, Instagram Direct.
- Connect дээр дарна.
Үүний дараа харилцагч Instagram -аар зурвас илгээх үед Bitrix24 -д Lead автоматаар үүсэж, харилцааны түүх нь харилцагчийн мэдээллийн маягтад хадгалагдана.



CRM form ашиглан Lead хүлээн авах. Вэбсайт дээрх CRM form -оор дамжуулан Lead -ийг автоматаар үүсгэх боломжтой. Харилцагч бүтээгдэхүүн захиалах эсвэл үйлчилгээ авах хүсэлтээ CRM form -оор илгээх үед түүний мэдээлэл Lead хэлбэрээр хадгалагдана.
CRM form
- CRM хэсэг рүү хандана.
- Sales хэсгийг дэлгэнэ.
- Sales channels дээр дарна.
- CRM Forms -ийг сонгоно.
- Шинэ CRM form үүсгэх эсвэл жагсаалтаас сонгох.

Lead хэсгийн тохиргоо
Ажиллаж эхлэхээс өмнө CRM эсвэл Bitrix24 -ийн администратор дараах тохиргоонуудыг хийх шаардлагатай.
- Хандалтын эрх
- Lead маягт
- Lead үе шат
Хандалтын эрхийг тохируулах. Ажилтнууд зөвхөн өөрт хамаарах Lead -үүдэд хандах боломжтой байхаар тохируулна. Жишээлбэл, энгийн ажилтан зөвхөн өөрийн Lead -үүдтэй ажиллах эрхтэй байхад, удирдах ажилтан тухайн хэлтсийн бүх Lead -ийг харах боломжтой байж болно.
CRM → Settings (⚙️) → CRM access permissions хэсэг рүү хандана.
CRM үүрэгт суурилсан хандалтын эрх


Lead маягтыг тохируулах. Талбаруудыг нэмэх, нуух, мөн хэсгүүдэд хуваан зохион байгуулах боломжтой. Жишээлбэл, холбоо барих мэдээллийг Lead information хэсэгт, захиалгын мэдээллийг Products хэсэгт байрлуулж болно.
CRM item маягтын боломжууд болон тохиргоо

Lead үе шатыг тохируулах. Боломжит харилцагчийн явцыг хянахын тулд үе шат ашиглана. Ингэснээр үе шат бүрт байгаа Lead -ийн тоог хянах, ажилтнуудын ачааллыг үнэлэх, мөн анхаарал шаардлагатай Lead -үүдийг тодорхойлох боломжтой. Үе шатыг Kanban харагдац эсвэл CRM Selection Lists хэсгээс тохируулна.
CRM -ийн төлөв болон сонголтын жагсаалтууд
Kanban харагдацад үе шатын нэрийг өөрчлөх, өнгийг солих эсвэл устгахын тулд харандааны дүрс дээр дарна. Шинэ үе шат нэмэхийн тулд Plus (+) дүрс дээр дарна.

Lead -тэй ажиллах
Lead -тэй ажиллахдаа өөр өөр харагдац ашиглах, үйл ажиллагаа төлөвлөх, мөн Lead -ийг үе шат хооронд шилжүүлэх боломжтой. Харилцагчтай холбогдож, түүний сонирхлыг тодорхойлсны дараа Lead -ийг дуусгаж болно.
Харагдац сонгох. CRM нь Lead -ийг удирдах дараах харагдацуудыг санал болгодог.
- Kanban: Баганууд болон картуудаас бүрдэх харагдац бөгөөд харилцагчийг борлуулалтын үйл явцаар удирдахад тусалдаг. Картууд нь Lead -ийг, баганууд нь үе шатыг илэрхийлнэ. Энэ харагдац нь Lead үүсгэх, үе шат хооронд шилжүүлэхэд тохиромжтой.
CRM -ийн Kanban харагдац
- List: Lead -үүдийг хүснэгт хэлбэрээр харуулна. Нэр, үе шат, үүсгэсэн огноо, хариуцагч зэрэг мэдээллийг харах боломжтой бөгөөд олон Lead -ийг нэг дор шүүж, засварлаж болно.
- Activities: Энэ харагдацад Lead -ийн үе шат нь Lead маягтад тохируулсан үйл ажиллагааны дуусах хугацаанаас хамаарна. Жишээлбэл, үйл ажиллагааны хугацаа ирэх долоо хоногт байвал тухайн Lead нь Next week баганад харагдана. Ингэснээр ажлын ачааллаа удирдаж, хуваариа төлөвлөхөд хялбар болно.
- Calendar: Энгийн хуанлитай төстэй харагдац юм. Энэ нь нөөц захиалга удирдах эсвэл тодорхой хугацаанд идэвхтэй байгаа Lead -үүдийн тоог хянахад тохиромжтой.
Lead -ийн Calendar харагдац

Үйл ажиллагаа төлөвлөх. Харилцагчтай холбогдохоо сануулахын тулд Lead маягт дахь + Activity дээр дарж дуудлага эсвэл уулзалт төлөвлөж болно. Үйл ажиллагааны тайлбарыг бөглөж, Save дээр дарна.
CRM -ийн Universal activity

Үе шатыг өөрчлөх. Харилцагчтай харилцах явцдаа Lead -ийг дараагийн үе шат руу шилжүүлнэ. Жишээлбэл, харилцагчтай холбогдсоны дараа Lead -ийг In progress үе шатнаас Meeting үе шат руу шилжүүлж болно. Үүнийг Kanban харагдац эсвэл Lead маягтаас шууд хийх боломжтой.

Lead -ийг дуусгах. Харилцагчийн сонирхлыг тодорхойлсны дараа Lead -ийг дуусгана. Үүнийг аль ч үе шатанд хийх боломжтой бөгөөд бүх үе шатыг заавал дамжих шаардлагагүй.
Qualified Lead. Харилцагчтай үргэлжлүүлэн ажиллахын тулд Lead -ээс өөр CRM элементийг үүсгэнэ. Bitrix24 -д үүнийг Lead хөрвүүлэлт (Lead conversion) гэж нэрлэдэг.
Lead -ийг хөрвүүлэх
Дараах элементүүдийг үүсгэж болно.
- Deal
- Contact
- Company
- Contact + Company
- Deal + Contact
- Deal + Company
- Deal + Contact + Company
Давтан Lead -ийн хувьд зөвхөн Deal үүсгэх боломжтой.
Lead -ийг хөрвүүлэхийн тулд сүүлийн үе шат дээр дарж, үүсгэх CRM элементийг сонгоно.

Unqualified Lead. Хэрэв харилцагч андуурч холбогдсон эсвэл буруу мэдээлэл өгсөн бол Lead -ийг Junk lead үе шат руу шилжүүлнэ.

ТОВЧ ОЙЛГОЛТ
- Bitrix24 -д Lead нь боломжит харилцагчийг илэрхийлдэг. Lead нь вэбсайтын хүсэлт, орж ирсэн дуудлага, сошиал сүлжээний харилцаа зэрэг олон эх сурвалжаас үүсэж болно.
- Lead нь шинэ, давтан, Qualified, Unqualified гэсэн төрлүүдтэй.
- Шинэ Lead нь боломжит харилцагчтай анх удаа холбогдож буй тохиолдлыг илэрхийлнэ. Давтан Lead нь CRM -д бүртгэлтэй харилцагчаас дахин ирсэн хүсэлт юм. Жишээлбэл, харилцагч бүтээгдэхүүний үлдэгдлийг лавлаад, сарын дараа дахин холбогдсон тохиолдол.
- Qualified Lead нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй харилцагч бөгөөд борлуулалтыг үргэлжлүүлэхийн тулд Deal үүсгэх боломжтой.
- Unqualified Lead нь худалдан авалт хийх сонирхолгүй харилцагч юм. Жишээлбэл, андуурч холбогдсон эсвэл буруу мэдээлэл өгсөн тохиолдол.
- Bitrix24 CRM нь Classic CRM (Lead -тэй) болон Simple CRM (Lead -гүй) гэсэн хоёр горимтой. Анхдагчаар Simple CRM горим идэвхтэй байдаг. Lead ашиглахын тулд Classic CRM горим руу шилжүүлнэ.
- CRM -д Lead -ийг гараар эсвэл автоматаар үүсгэх боломжтой.
- Ажиллаж эхлэхээс өмнө CRM эсвэл Bitrix24 -ийн администратор хандалтын эрх, Lead маягт болон Lead үе шатуудыг тохируулах шаардлагатай.
- Lead -тэй ажиллахдаа өөр өөр харагдац ашиглах, үйл ажиллагаа төлөвлөх, мөн Lead -ийг үе шат хооронд шилжүүлэх боломжтой. Харилцагчийн сонирхлыг тодорхойлсны дараа Lead -ийг дуусгана.
- Qualified Lead -ийн хувьд Deal, Contact зэрэг CRM элементүүдийг үүсгэнэ. Unqualified Lead -ийн хувьд Lead -ийг Junk lead үе шат руу шилжүүлнэ.