SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

CRM form

CRM форм нь харилцагчаас мэдээлэл цуглуулахад ашиглагддаг. Боломжит харилцагч холбоо барих мэдээллээ оруулах, захиалга өгөх эсвэл үйлчилгээ авах хүсэлт илгээх боломжтой. Өөрийн загвараар CRM форм үүсгэж, вэбсайтдаа байршуулснаар шинэ харилцагч татах боломжтой. Формоор илгээсэн мэдээлэл CRM -д автоматаар хадгалагдана.

CRM формыг ихэвчлэн дараах зорилгоор ашигладаг.

  1. Харилцагчийн нэр, утасны дугаар, имэйл хаяг зэрэг холбоо барих мэдээллийг цуглуулах. Энэ мэдээлэл CRM -д хадгалагдах тул ажилтнууд харилцагчтай холбогдож, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний санал илгээх боломжтой.
  2. Бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад сэдвээр харилцагчийн санал хүсэлтийг цуглуулах.
  3. Вэбсайтдаа буцаан дуудлага авах хүсэлтийн сонголт нэмэх. Зочин утасны дугаараа үлдээх бөгөөд дараа нь түүнтэй холбогдох боломжтой.
  4. Харилцагчдад үйлчилгээг онлайнаар захиалах боломж олгох. Харилцагч форм дээр үйлчилгээ, цаг болон үйлчилгээ үзүүлэх ажилтныг сонгон захиалга хийх боломжтой.
  5. Бүтээгдэхүүн борлуулах. Харилцагч форм дээр бүтээгдэхүүнээ сонгон захиалга өгч, төлбөрөө шууд төлөх боломжтой.
  6. Сошиал сүлжээнд сурталчилгаа явуулах. Харилцагч мэдээллээ бөглөхөд тухайн мэдээлэл Bitrix24 -д автоматаар бүртгэгдэнэ.
CRM form

Хэрхэн ажилладаг вэ?

CRM форм үүсгээд ашиглах зориулалтаа сонгоно.

CRM форм ашиглах хувилбарууд

CRM form

CRM форм загварыг тохируулна.
CRM форм загвар

CRM form

CRM формыг Bitrix24 сайт дээр хуудасны блок эсвэл popup хэлбэрээр байршуулна.

Формыг Bitrix24 сайт дээр байрлуулах

Өөр өөр зорилгод зориулан хэд хэдэн CRM форм үүсгэх боломжтой.

Үүсгэсэн бүх CRM формыг харахын тулд CRM → Sales → Sales channels → CRM forms хэсэг рүү хандана.

CRM form