SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын мэдээлэл нь байгууллагын нэр, НӨАТ дугаар, хуулийн этгээдийн дугаар зэрэг бизнесийн талаарх үндсэн мэдээллийг агуулна.

CRM -д эдгээр мэдээлэл нь нэхэмжлэх, гэрээ, үнийн санал зэрэг баримт бичиг үүсгэхэд чухал үүрэгтэй. Байгууллагын мэдээллийг нэг удаа оруулснаар Bitrix24 эдгээр мэдээллийг баримт бичигт автоматаар татна.

Байгууллагын мэдээлэл тохируулах:

  1. CRM хэсэгт хандана.
  2. More дээр дарна.
  3. Settings хэсгийг нээнэ.
  4. My company details -ийг сонгоно.
  5. Create дээр дарна.
Хэрэв та хэд хэдэн байгууллагыг удирддаг тохиолдолд дээрх алхмуудыг давтаж байгууллага бүрийн мэдээллийг нэмнэ.
Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын формыг бөглөх

  1. Байгууллагын нэрийг оруулна.
  2. Утасны дугаар нэмнэ.
  3. Байгууллагын имэйл хаягийг оруулна. Хэрэв хэд хэдэн имэйл хаяг нэмэх тохиолдолд талбарын доорх Add дээр дарна.
  4. Байгууллагын вэбсайтын хаягийг оруулна. Хэрэв хэд хэдэн вэбсайттай тохиолдолд талбарын доорх Add дээр дарна.
  5. НӨАТ -ын дугаар зэрэг нэмэлт мэдээлэл оруулах бол Details талбарын дээрх details дээр дарна.
Байгууллагын мэдээлэл нэмэх
Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг бөглөх

1. Загвар сонгох. Энэ сонголт нь байгууллагын мэдээлэлд ямар талбарууд харагдахыг тодорхойлно. Bitrix24 -д хувь хүн болон байгууллагад зориулсан анхдагч загварууд байдаг бөгөөд тэдгээрийг өөрчлөх эсвэл шинэ загвараар солих боломжтой.
Contact эсвэл байгууллагын мэдээллийн загварууд
2. Байгууллагын нэр болон НӨАТ -ын дугаарыг оруулна.
3. Байгууллагын хаягийг оруулна. Address талбарын хажууд байрлах Expand дээр дарна.
4. Гарын үсэг болон тамганы зургийг байршуулна. Файлын хэмжээ 3 MB -аас хэтрэхгүй байна.
5. Банкны мэдээллийг нэмнэ.
6. Save дээр дарна.

Байгууллагын мэдээлэл нэмэх
Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын мэдээлэл сонгох

Хэрэв та хэд хэдэн байгууллага үүсгэсэн тохиолдолд default seller болгон тохируулсан байгууллагын мэдээлэл CRM -ийн баримт бичигт автоматаар нэмэгдэнэ. Тухайн мэдээллийг өөрчлөх бүрэн боломжтой.

Анхдагч борлуулагч тохируулах. CRM > More > Settings > My company details хэсэгт хандана. Шаардлагатай байгууллагын хажууд байрлах Menu (☰) дээр дарж, Make default seller -ийг сонгоно.

Байгууллагын мэдээлэл нэмэх

Баримт бичигт байгууллагын мэдээлэл сонгох

  1. Баримт бичгийг нээж, Edit document дээр дарна.
  2. My company талбараас шаардлагатай байгууллагыг сонгоно.
  3. Өөрчлөлтөө хадгална. Сонгосон байгууллагын мэдээлэл баримт бичигт автоматаар нэмэгдэнэ.
Байгууллагын мэдээлэл нэмэх
Байгууллагын мэдээлэл нэмэх

Байгууллагын мэдээллийг хэн нэмэх, өөрчлөх боломжтой вэ?

Bitrix24 -ийн администратор болон тохиргоог засварлах эрхтэй ажилтнууд байгууллагын мэдээллийг харах, нэмэх, засварлах, устгах зэрэг хандалтын эрхийг удирдах боломжтой.

Хандалтын эрх тохируулах:

  1. CRM хэсэгт хандана.
  2. More дээр дарна.
  3. Settings хэсгийг нээнэ.
  4. CRM access permissions -ийг сонгоно.
  5. Company сонгоно.
  6. Шаардлагатай үүргийг сонгож, үйлдэл бүрийн эрхийн түвшнийг тохируулна. Ажилтан зөвхөн өөрийн байгууллагуудыг засварлах эрхтэй болгохын тулд Edit үйлдлийн хувьд User's items -ийг сонгоно.
  7. Apply дээр дарна.
  8. User can edit preferences сонголтыг идэвхжүүлнэ.
  9. Өөрчлөлтөө хадгална.
CRM үүрэгт суурилсан хандалтын эрхүүд

Хэрэв User can edit preferences сонголтыг идэвхжүүлээгүй тохиолдолд ажилтан байгууллагын мэдээлэл нэмэх боломжгүй боловч CRM -ийн баримт бичиг үүсгэх үед байгууллагын мэдээллээс сонголт хийх боломжтой.

Байгууллагын мэдээлэл нэмэх
Байгууллагын мэдээлэл нэмэх
Байгууллагын мэдээлэл нэмэх

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Байгууллагын мэдээлэлд байгууллагын нэр, НӨАТ-ын дугаар, хуулийн этгээдийн дугаар болон бусад мэдээлэл багтана.
  • Эдгээр мэдээллийг нэхэмжлэл, гэрээ, үнийн санал зэрэг CRM -ийн баримт бичигт ашиглана.
  • Байгууллагын мэдээлэл нэмэхийн тулд CRM → Settings → My company details хэсэгт хандана.
  • Олон байгууллага нэмсэн тохиолдолд default seller гэж тохируулсан байгууллагын мэдээлэл баримт бичигт автоматаар ашиглагдана. Гэхдээ Та анхдагч мэдээллийг өөрчлөх эсвэл баримт бичиг үүсгэх үед өөр байгууллагыг сонгох боломжтой.
  • Администратор болон шаардлагатай эрхтэй ажилтнууд байгууллагын мэдээллийн хандалтын эрхийг удирдах боломжтой.