SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх

Мэдлэгийн санг үүсгэж эхлэхээс өмнө бүтцийг нь төлөвлөх шаардлагатай. Бүх хуудсыг цэс дээр харагдах хэсэг болон дэд хэсгүүдэд зохион байгуулдаг.

Шинэ хэсэг нэмэх

Шинэ хэсэг нэмэхийн тулд New page дээр дарж, нээгдэх цонхонд хэсгийн нэрийг оруулна. Мөн Edit товчийг ашиглан хэсгүүд нэмэх боломжтой. Edit хэсэгт анхдагч хэсгүүдийг устгаж, шинээр хэсэг үүсгэж болно.

Хэсгийн нэрийг өөрчлөхийн тулд нэр дээр нь дарж, доорх талбарт шинэ нэрийг оруулна.

Ингэж цэс нэмэхэд систем автоматаар шинэ хуудас үүсгэнэ.

Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх

Цэсийг засах

Хэсгийг зөөхийн тулд тухайн хэсгийн блокийн зүүн захад хулганын заагчийг байрлуулж, хүссэн байрлал руу чирж зөөнө.
Мөн Edit дотор цэс нэмэх эсвэл устгах боломжтой.

Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх

Дэд хэсэг үүсгэх

Дэд хэсэг үүсгэхийн тулд тухайн хэсгийг баруун тийш чирж зөөнө.

Ингэснээр тухайн хэсэг нь өөр нэг хэсгийн дотор байрлах бөгөөд цэсэнд дэд хэсэг хэлбэрээр харагдана.

Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх
Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх

Цэсний зургийг өөрчлөх

Мөн мэдлэгийн сангийн толгой зургийг өөрчлөх боломжтой. Зургийн хажууд байрлах цэсийг нээгээд Edit дээр дарна.

Шинэ зураг байршуулах эсвэл ImageAssistant AI ашиглан зураг үүсгэх боломжтой. Дараа нь өөрчлөлтөө хадгална.
ImageAssistant AI

Ингээд хэсгүүдээ бэлдэж дуусна. Одоо та хуудсууддаа агуулга нэмж эхлэх боломжтой.

Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх
Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх
Мэдлэгийн сангийн бүтэц үүсгэх