Түгээмэл асуултууд: Мэдлэгийн сан
Bitrix24 -д мэдлэгийн сан үүсгэх боломжтой. Энэ нь тодорхой бүтэцтэй навигаци болон суурилагдсан хайлтын функцтэй онлайн мэдээллийн сан юм. Үүнийг заавар, журам болон бусад чухал мэдээллийг хадгалах, хуваалцахад ашиглаж болно. Ингэснээр шинэ ажилтнууд шаардлагатай мэдээллээ хурдан авч, байгууллагын нийтлэг үйл ажиллагаа, ажлын арга барилыг бүх багийн хэмжээнд нэгдсэн байдлаар ойлгоход тусална.
Энэ нийтлэлд:
- Ямар багцад мэдлэгийн сан багтдаг вэ?
- Мэдлэгийн санд видео нэмэх
- Мэдлэгийн санд хайлтын мөр нэмэх
- Мэдлэгийн сангийн нүүр зургийг өөрчлөх
- Мэдлэгийн сангийн загвар үүсгэх
- Мэдлэгийн санг харагдахгүй болгох
Дэлгэрэнгүй, шаардлагатай мэдээллийг дараах нийтлэлээс авна уу: Түгээмэл асуулт: Bitrix24 -ийн хэрэгслүүд
Ямар багцад мэдлэгийн сан багтдаг вэ?
Мэдлэгийн сан нь Bitrix24 -ийн бүх багцад ашиглах боломжтой. Харин боломжит функцүүд нь таны ашиглаж буй багцаас хамаарна.
Bitrix24 багц болон үнийн мэдээлэл
Байгууллагын мэдлэгийн сангийн тоо:
- Free — 1
- Basic — 3
- Standard — 3
- Professional болон Enterprise — хязгааргүй
Импорт болон экспорт нь бүх багцад ашиглах боломжтой.
Хандалтын эрхийн тохиргоо нь Standard, Professional болон Enterprise багцад ашиглах боломжтой.
Мэдлэгийн санд видео нэмэх
YouTube эсвэл Bitrix24 Drive -аас видео нэмэх боломжтой. Видео нь үйл явц, ажлын дарааллыг тайлбарлах болон сургалтын материалыг илүү ойлгомжтой болгоход тусалдаг.
Зөвхөн администратор эсвэл зохих эрхтэй хэрэглэгчид мэдлэгийн санд видео нэмж болно.
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
Ажлын бүлгийн мэдлэгийн сан: Хандалтын эрх
Мэдлэгийн санг нээх
- Байгууллагын мэдлэгийн сан: Employees → Knowledge base хэсэгт хандана.
- Ажлын бүлгийн мэдлэгийн сан: Workgroups хэсэгт хандаж, хүссэн ажлын бүлгээ нээгээд дээд цэснээс More → Knowledge base -ийг сонгоно.

Team building

Team building
Видео нэмэх
- Мэдлэгийн санг нээнэ.
- Edit article дээр дарна.
- Видеог байрлуулах газраа сонгоод Add block дээр дарна.

Team building

Team building
Бусад үйлчилгээнээс видео нэмэх
- Video табыг нээгээд тохирох загварыг сонгоно.
- Edit дээр дарна.
- Видеоны URL -ийг хуулж, Video link талбарт оруулна.
- Видеог autoplay буюу автоматаар тоглуулах эсвэл click-to-play буюу дарж тоглуулах тохиргооноос сонгоно.
- Өөрчлөлтийг хадгална.
Зөвхөн public видеонууд тоглогдоно. Private эсвэл хандалт нь хязгаарлагдсан видеонууд ажиллахгүй.

Team building

Team building

Team building
Bitrix24 Drive -аас видео нэмэх
- Buttons and links хэсэгт хандана.
- Загвар сонгоод, тухайн товч дээр дарна.
- Button нэр оруулна.
- Үйлдлээс Open file -ийг сонгоно.
- Select file дээр дарж, нэмэх видеогоо сонгоно.
- Өөрчлөлтөө хадгална.
Мэдлэгийн санд хандах эрхтэй хэн ч тухайн файлыг үзэх болон татаж авах боломжтой. Нууц мэдээлэл агуулсан контент нэмэхээс зайлсхийнэ үү.

Team building

Team building
Мэдлэгийн санд хайлтын мөр нэмэх
Мэдлэгийн санд хайлтын мөр нэмэх эсвэл одоо байгаа хайлтын мөрийг солих боломжтой.
Зөвхөн администратор эсвэл зохих эрхтэй хэрэглэгчид өөрчлөлт хийх боломжтой.
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
Ажлын бүлгийн мэдлэгийн сан: Хандалтын эрх
Мэдлэгийн санг нээх:
Байгууллагын мэдлэгийн сан: Employees → Knowledge base хэсэгт хандана.
Ажлын бүлгийн мэдлэгийн сан: Workgroups хэсэгт хандаж, хүссэн ажлын бүлгээ нээгээд дээд цэснээс More → Knowledge base -ийг сонгоно.

Team building

Team building
Хайлтын мөр нэмэх:
- Мэдлэгийн санг нээнэ.
- Edit article дээр дарна.
- Sidebar табыг нээнэ.
- Search bar эсвэл Search field -ийг сонгоно.
- Design дээр дарж хайлтын мөрийн загварыг тохируулна.

Team building

Team building

Team building

Team building
Мэдлэгийн сангийн нүүр зургийг өөрчлөх
Дурын зураг ашигласнаар таны мэдлэгийн сан бусдаас ялгарч, илүү танигдахуйц болно.
Зөвхөн администратор эсвэл зохих өөрчлөх эрхтэй хэрэглэгчид нүүр зургийг шинэчлэх боломжтой.
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
- Employees → Knowledge base хэсэгт хандана.
- Мэдлэгийн санг нээнэ.
- Edit article → Settings (⚙️) → Page settings хэсэгт хандана.
- Нүүр зураг дээрх харандааны дүрс дээр дарна.
- Зураг байршуулах эсвэл шинээр үүсгэнэ.
- Өөрчлөлтөө хадгална.

Team building

Team building

Team building
Мэдлэгийн сангийн загвар үүсгэх
Мэдлэгийн санг дахин ашиглах загвар болгон шууд хадгалах боломжгүй. Үүний оронд мэдлэгийн санг экспортолж, дараа нь импортлон дахин ашиглана.
Үүнийг зөвхөн администратор эсвэл зохих хандах эрхтэй хэрэглэгч хийх боломжтой.
Байгууллагын мэдлэгийн сан: Хандалтын эрх
Экспортлох:
- Employees → Knowledge base хэсэгт хандана.
- Экспортлох мэдлэгийн сангаа сонгоно.
- Actions → Export → Download -ийг сонгоно.

Team building

Team building
Импортлох:
- Settings (⚙️) → Import Knowledge base → Upload -ийг сонгоно.
- Архив файлаа сонгоно.
- Импортолсны дараа мэдлэгийн санг нээгээд, шаардлагатай бол Edit article дээр дарж засварлана.

Team building

Team building
Мэдлэгийн санг харагдахгүй болгох
Bitrix24 -д мэдлэгийн сангийн өөр өөр хандалтын түвшинтэй үүрэг үүсгэж, тэдгээрийг ажилтан, бүлэг эсвэл хэлтэст оноох боломжтой. Хэрэглэгч зөвхөн өөрт нь олгосон эрхэд багтсан мэдлэгийн сангуудыг харна. Хэрэв тухайн үүрэгт тодорхой мэдлэгийн санд хандах эрхгүй тохиолдолд ажилтан тухайн мэдлэгийн санг харах боломжгүй.
1. Employees → Knowledge base → Settings (⚙️) → Access permissions хэсэгт хандана.
2. Add → Add specific permissions for a knowledge base -ийг сонгоно.
3. Хандах эрхийг тохируулах мэдлэгийн сангаа сонгоно.
4. Үүргийн нэр оруулж, хандалтын эрхүүдийг тохируулна.
Knowledge base хэсэг
- View allowed: Ажилтан тухайн хэсгийг нээж, мэдлэгийн сангуудын жагсаалтыг харах боломжтой.
- View not allowed: Knowledge base хэсэг цэсэнд харагдахгүй. Ажилтан зөвхөн шууд холбоосоор өөрт нь хандах эрхтэй мэдлэгийн санг нээх боломжтой.
- Full access: No access гэж тохируулна. Хэрэв хэрэглэгч тухайн хэсэгт хандах бүрэн эрхтэй бол хязгаарлагдсан мэдлэгийн сангуудыг хүртэл харах боломжтой.
- Бүх үйлдлийг No access гэж тохируулна. Ингэснээр хэрэглэгчид хязгаарлагдсан мэдлэгийн санг экспортлох болон хуваалцах боломжгүй болно.
- Бүх үйлдлийг No access гэж тохируулна. Ингэснээр зөвхөн тусгайлан хандалтын эрх олгосон мэдлэгийн сангууд харагдана.
Үйлдэл бүрт тохирох хандалтын түвшинг сонгоно:
- View: Мэдлэгийн санг нээж харахад шаардлагатай эрх.
- Edit: Мэдлэгийн сангийн агуулгыг шинэчлэх, засварлах боломжийг олгоно.
- Change settings: Нэр, өнгө, дэвсгэр, фонт зэрэг тохиргоо болон дизайныг өөрчлөх боломжийг олгоно.
- Delete: Мэдлэгийн санг устгах боломжийг олгоно.

Team building

Team building

Team building
Үүргийг ажилтнуудад оноох:
- Add дээр дарна.
- Хэрэглэгч, бүлэг эсвэл хэлтэсийг сонгоно.
- Тухайн үүргийг оноож, хадгална.

Team building