Мэдлэгийн санд дэд бүтэц нэмэх
Bitrix24 -ийн мэдлэгийн санг ашиглан хэрэглэгчдэд нийтлэг үйлдлүүдийг хэрхэн хийхийг зааварчлах боломжтой. Жишээлбэл, таскуудыг хэрхэн удирдах эсвэл ажилтны профайлыг хэрхэн бүрэн бөглөхийг тайлбарласан мэдээлэл байршуулж болно. Мөн мэдлэгийн санг Bitrix24 -ийн бусад хэрэгслүүдтэй холбосноор хэрэглэгчид ажиллаж буй хэсгээсээ шууд тусламж мэдээлэл авах боломжтой.
Мэдлэгийн санг хаана нэмэх боломжтой вэ?
Зарим хэсэгт Extensions товч байдаг. Үүнийг ашиглан мэдлэгийн санг шууд холбож болно.
Жишээ нь:
Profile: Ажилтны профайлыг хэрхэн бөглөх талаар заавар бүхий мэдлэгийн санг нэмж болно.
Профайл хуудас

User widget: Widget -ийг нээгээд Extensions хэсгээс мэдлэгийн санг сонгоно.
Хэрэглэгчийн цэс

Workgroup, Project: Баруун дээд буланд байрлах гурван цэгтэй цэс (...) дээр дарна. Үүсгэсэн мэдлэгийн сангаас сонгох эсвэл тухайн ажлын бүлэгт зориулж шинээр мэдлэгийн сан үүсгэж болно.
Ажлын бүлэг болон төслийн мэдлэгийн сан

Tasks automation: Tasks → Automation rules → Extensions хэсэгт хандаж, automation rules -ийн заавар, тусламжийн мэдээлэл бүхий мэдлэгийн санг нэмнэ.

CRM: CRM -ийн аль ч хэсэгт мэдлэгийн сан нэмэх боломжтой.

Task хэсэгт мэдлэгийн сан нэмэх жишээ:
- Tasks and Projects хэсэгт хандана.
- Tasks табыг нээнэ.
- Арааны дүрсний хажууд байрлах Extensions дээр дарна.
- Хэрэв тухайн цэс харагдахгүй бол гурван цэгтэй цэс (...) дээр дарна.
- Дараах сонголтуудаас нэгийг сонгоно:
- Шинэ мэдлэгийн сан үүсгэх
- Үүссэн мэдлэгийн сангаас сонгох

Нэмсний дараа тухайн хэсгийн Extensions товчийн оронд мэдлэгийн сангийн нэр харагдана.
Бүх мэдлэгийн санг харахын тулд Company → Knowledge base хэсэгт хандана.

Хэрэв тухайн хэсэгт өөр мэдлэгийн сан холбохыг хүсвэл эхлээд одоо холбогдсон мэдлэгийн санг нууж хаана. Дараа нь дээрх алхмуудыг дахин дагана уу.
