SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Таск болон төсөл

Bitrix24 - ийн Tasks нь багийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, томоохон төслүүдийг удирдахад тусалдаг. Ажилтнуудын ажлын явцыг хянах, дуусах хугацааг удирдах, мөн үүрэг хариуцлагыг зөв хуваарилах боломжтой.

Таск болон төсөл

Тасктай ажиллах

Таскыг ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлах нь түүнийг үр дүнтэй гүйцэтгэхэд чухал нөлөөтэй. Bitrix24 Tasks нь таскыг илүү зохион байгуулалттай, ойлгомжтой болгоход зориулсан төрөл бүрийн тусгай боломжуудыг санал болгодог.

Таск үүсгэх

Checklist — Таскыг үе шат, алхмуудад хуваан гүйцэтгэлийг хянах боломжтой. Мөн Checklist-ийн дэд зүйлсийг нэмж, тус бүрт хариуцагч (assignee) оноох, шаардлагатай файлуудыг хавсаргах боломжтой.

Tags — Бэлэн Tags-ийг ашиглах эсвэл өөрийн Tags үүсгэн таскуудыг ижил сэдэв, ангиллаар бүлэглэж болно. Ингэснээр таскуудыг шүүж, хурдан олоход хялбар болно.

Таск болон төсөл
Таск болон төсөл
Таск болон төсөл

Reminders — Таскын сануулгыг мэдэгдэл (notification) эсвэл имэйл хэлбэрээр тохируулах боломжтой. Ингэснээр чухал хугацааг алдахгүй, хугацаанд нь биелүүлэхэд тусална.

Таск болон төсөл

Time tracking — Таск дээр ажиллаж эхлэхдээ timer ажиллуулж, зарцуулсан хугацааг автоматаар бүртгэнэ. Ингэснээр таскыг гүйцэтгэхэд зарцуулсан бодит хугацааг хянах боломжтой.

Таск болон төсөл

Task status summary — Энэ тохиргоог идэвхжүүлснээр хариуцагч (аssignee) нь таскыг дууссан гэж тэмдэглэхийн өмнө гүйцэтгэлийн үр дүнгийн товч тайланг бөглөх шаардлагатай. Ингэснээр удирдлага эсвэл үүсгэгч (creator) нь таскын үр дүнг хурдан бөгөөд ойлгомжтой байдлаар хянах боломжтой.

Таск болон төсөл

Templates — Давтагддаг таскуудад зориулж стандарт загвар үүсгэн ашиглана. Ингэснээр ижил төрлийн таскыг дахин шинээр тохируулах шаардлагагүй болж, хурдан бөгөөд нэг стандартын дагуу үүсгэх боломжтой болно.

Таск болон төсөл

Таск хайх

Bitrix24 нь шаардлагатай таскыг хурдан олоход туслах шүүлтүүрүүдийг санал болгодог.


  • Search field (Хайлтын талбар) — Таскын гарчиг эсвэл тайлбарт байгаа үг, үгийн хослолоор хайлт хийнэ.
  • Roles (Үүрэг)— Үүргээр нь таскыг шүүнэ: гүйцэтгэж буй, оролцож буй, үүсгэсэн, ажиглаж буй.
  • Filters(Шүүлтүүрүүд) — Өөрийн шүүлтүүрийг үүсгэх эсвэл бэлэн шүүлтүүрүүдийг ашиглах боломжтой: эхлээгүй, гүйцэтгэж байгаа, хяналт хүлээж буй, дууссан, хойшлуулсан.
Таск болон төсөл

Таскын горимууд

Bitrix24 нь тасктай ажиллах дараах таван горимыг санал болгодог.


  • List — Бүх таск нэг дор жагсаалтаар харагдана. Ингэснээр хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийг хянах, анхаарал шаардлагатай таскыг хурдан тодорхойлоход хялбар болно. Мөн таскуудыг төрөл бүрийн үзүүлэлтээр эрэмбэлж болно.
  • Deadline — Таск бүрийн дуусах хугацаа болон үлдсэн хугацааг харуулна.
  • Planner — Tаскуудыг дуусах хугацаа, эрэмбэ, төлөв зэрэг өөрийн сонгосон шалгуураар зохион байгуулж, ажлаа илүү үр дүнтэй төлөвлөх боломжтой.
  • Calendar — Tаскуудын дуусах хугацааг календараар харуулж, тодорхой өдөр, долоо хоног эсвэл сарын ажлын ачааллыг хянах боломжтой.
  • Gantt — Календарийн хүснэгт дээр таск бүрийн үргэлжлэх хугацааг харуулна.
List горим
Deadline горим
Planner горим
Calendar горим
Gantt диаграм
Таск болон төсөл

Автоматжуулалт

Automation rules болон Triggers-ийг тохируулснаар таскыг автоматаар үүсгэх, оролцогчдыг нэмэх, мөн дуусах хугацааг хянах зэрэг үйлдлүүдийг автоматжуулах боломжтой.
Таск дахь Automation rules болон Triggers

Таск болон төсөл

Хандах эрх (Access permissions)

Хандах эрхийг тохируулснаар ажилтнууд Task, Template болон Automation rules дээр ямар үйлдэл хийх эрхтэйг тодорхойлох боломжтой. Мөн өөрийн хэрэгцээнд нийцсэн эрхийн тохиргоотой Role үүсгэж, түүнийг тодорхой ажилтан эсвэл ажилтны бүлэгт оноож болно.
Таскын хандах эрхийг тохируулах

Таск болон төсөл

Bitrix24-ийн бусад хэрэгслүүд дэх таскууд

Bitrix24-ийн таскууд нь системийн бусад хэрэгслүүдтэй холбогддог. Хэрэв удирдлага чат дээр ажилтанд таск өгсөн бол тухайн мессежийг хоёрхон үйлдлээр таск болгон хөрвүүлэх боломжтой. Энэ үед мессежийн текст нь таскын тайлбар болж, та гүйцэтгэгчээр, харин чатын гишүүд ажиглагчаар автоматаар тохируулагдана.


Collaboration — Messenger, Calendar, Feed, Group болон Project дотроос шууд таск үүсгэж, ажил оноох боломжтой.
Feed-ийн нийтлэлийг таск болгон хөрвүүлэх
Мессежээс таск эсвэл эвент үүсгэх

Таск болон төсөл

CRM. CRM дахь таск нь хэлтэс хоорондын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулахад тусалдаг. Жишээлбэл, Борлуулалтын хэлтэс нь үйлчлүүлэгчид зориулсан баримт бичгийг бэлтгэхээр хууль, эрх зүйн хэлтэст Task оноож болно. Мөн борлуулалтын менежерүүд CRM-ийн дэлгэрэнгүй мэдээллийг нээхгүйгээр Kanban дээрээс Task-ийн төлөвийг шууд харах боломжтой.
CRM дахь таск