SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Ганттын диаграмм

Gantt диаграм нь төслийн хуваарийг дүрслэн харуулах хэвтээ баганан диаграм юм. Энэ нь таскуудын үргэлжлэх хугацаа, дуусах хугацаа болон таскуудын хамаарлыг нэг дороос харах боломжийг олгодог. Ялангуяа тодорхой дарааллаар гүйцэтгэх шаардлагатай боловч тогтсон дуусах хугацаагүй таскуудыг төлөвлөхөд Gantt диаграмыг ашиглахад тохиромжтой.

Гантт диаграмыг ашиглах

  1. Tasks and Projects хэсэгт хандана.
  2. Gantt харагдацыг нээнэ.
Ганттын диаграмм

Гантт диаграм дээр task bar - ыг ашиглан таскын хуваарийг дүрслэн харж, шууд засварлах боломжтой. Таск бүр дараах огноонуудыг агуулна.

  • Start date — task bar - ын зүүн ирмэгээр илэрхийлэгдэнэ.
  • End date — task bar - ын баруун ирмэгээр илэрхийлэгдэнэ.
  • Deadline — улаан босоо шугамаар харагдана.

Эхлэх огноо (Start date) болон Дуусах огноо (End date) нь таскын дуусах хугацаанд нөлөөлөхгүй. Эдгээр нь тухайн таск дээр ажиллах ойролцоох хугацааг илэрхийлдэг. Харин дуусах хугацаа нь таскыг яг хэзээ дуусгах ёстойг заадаг.

Эхлэх огноо (Start date) эсвэл Дуусах огноог (End date) өөрчлөхийн тулд цэнхэр task bar - ын аль нэг үзүүрийг чирнэ. Харин таскийн бүх хуваарийг нэгэн зэрэг шилжүүлэх бол task bar - ыг бүхэлд нь Gantt диаграм дээр чирж байрлалыг нь өөрчилнө.

Ганттын диаграмм

Мөн таск үүсгэх эсвэл засварлах цонхны Time planning хэсгээс Эхлэх огноо (Start date) болон Дуусах огноог (End date) гараар тохируулах боломжтой.

Ганттын диаграмм
Ганттын диаграмм

Хэрэв Эхлэх огноо (Start date) - г тохируулаагүй тохиолдолд систем таск үүсгэсэн огноог автоматаар ашиглана.

Хэрэв Дуусах огноо (End date) - г заагаагүй бол task bar нь таван өнцөгт хэлбэрээр харагдана.

Тask bar дээр мөн дараах нэмэлт мэдээллүүд харагдана.

  • Хугацаа хэтэрсэн таскууд нь улаан өнгөөр хэсэгчлэн тодруулж харагдана.
  • Улаан босоо шугам нь таскын Дуусах хугацааг (Deadline) илэрхийлнэ.
  • Тask bar доторх нарийн бараан шугам нь тухайн таск дээр бодитоор ажилласан хугацааг харуулна.
Ганттын диаграмм

Тask bar дээр хулганы заагчийг тохируулахад тухайн таскын дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.

Ганттын диаграмм

Таскыг засварлахын тулд task bar дээр хулганы баруун товчийг дарж, гарч ирэх цэсээс шаардлагатай үйлдлийг сонгоно. Мөн task bar дээр давхар товших (double-click) замаар таскны дэлгэрэнгүй мэдээллийн цонхыг нээж болно.

Ганттын диаграмм

Диаграмыг томруулж эсвэл жижигрүүлж харахын тулд зүүн талд байрлах + болон − товчлууруудыг ашиглана.

Ганттын диаграмм

Гантт диаграм дээр таскуудын хамаарал үүсгэх

Таскуудын хамаарал нь таскуудыг ямар дарааллаар гүйцэтгэх ёстойг тодорхойлдог. Ингэснээр аль таск нь үндсэн таск, аль нь бусад таскаас хамааран хэрэгжих ёстойг хялбархан харах боломжтой.

Ганттын диаграмм

Таскуудын хамаарал үүсгэхийн тулд хоёр таскын хоорондох холболтын шугамыг чирж холбоно. Жишээлбэл, Finish-to-Start төрлийн хамаарал үүсгэж болно. Энэ тохиолдолд үндсэн таскын Дуусах огноо (End date) өөрчлөгдвөл, түүнээс хамааралтай таскын Эхлэх огноо (Start date) автоматаар шинэчлэгдэнэ.

Ганттын диаграмм

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Gantt диаграм нь төслийн хуваарийг дүрслэн харуулах хэвтээ баганан диаграм юм.
  • Диаграм дээр таскууд цэнхэр зурвас (task bar) хэлбэрээр харагдана. Таск бүр нь төлөвлөсөн ажлын хугацааг илэрхийлэх Эхлэх огноо (Start date) болон Дуусах огноо (End date) - той байна.
  • Таскуудын хооронд хамаарал үүсгэснээр үндсэн таскын Эхлэх огноо (Start date) эсвэл Дуусах огноо (End date) өөрчлөгдөхөд түүнээс хамааралтай таскуудын дараалал автоматаар хадгалагдана.