SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Таскыг төлөвлөгөөгөөр харах

Planner нь Kanban самбартай төстэй, таскуудыг дүрслэн харуулна. Энэ нь таскуудыг багана (Stage) - аар нь зохион байгуулж, илүү хялбар удирдахад тусалдаг. Planner нь таны хувийн ажлын орчин тул өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрийн хүссэнээр тохируулах боломжтой.

Planner харагдацыг нээх

Вэб хувилбар

Planner харагдацыг нээхийн тулд:


  1. Tasks хэсэг рүү хандана.
  2. Planner харагдацыг сонгоно.
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Мобайл апп

Planner харагдацыг нээхийн тулд:


  1. Tasks хэсэг рүү хандана.
  2. Баруун дээд буланд байрлах гурван цэг (...) дээр товшино.
  3. Task views - ийг сонгоно.
  4. Planner - ийг сонгоно.
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Анхдагч тохиргоогоор Planner харагдац нь дараах хоёр баганатай байна.

  • Not planned — Төлөвлөгдөөгүй
  • To be done this week — Энэ долоо хоногт хийх

Эдгээр баганын нэрийг өөрчлөх эсвэл шинээр багана үүсгэх боломжтой. Өмнө нь үүсгэсэн таскууд автоматаар Not planned баганад харагдана.

Planner - ийн баганууд нь таскын дуусах хугацаатай холбоогүй бөгөөд таскыг нэг баганаас нөгөө багана руу шилжүүлэхэд дуусах хугацаа нь өөрчлөгдөхгүй.

Шинэ багана нэмэх

Таскуудаа эрэмбэ, ажлын явц эсвэл өөрийн хүссэн ангиллын дагуу зохион байгуулахын тулд шинэ багана үүсгэж болно.

Вэб хувилбар

Багана нэмэх:


  1. Байгаа багана дээр хулганаа тохируулна.
  2. Баруун талд гарч ирэх Plus (+) дүрс дээр дарна.
  3. Баганын нэрийг оруулж, өнгийг нь сонгоно.
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Баганын байрлалыг өөрчлөхийн тулд чирээд (drag) хүссэн байрлалд шилжүүлнэ.

Таскыг төлөвлөгөөгөөр харах

Мобайл апп

Багана нэмэх:

  1. Багануудын жагсаалтыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах харандааны дүрс дээр товшино.
  3. + Create stage дээр товшино.
  4. Баганын нэрийг оруулж, өнгийг нь сонгоно.

Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Баганын байрлалыг өөрчлөхийн тулд чирээд (drag) хүссэн байрлалд шилжүүлнэ.

Таскыг төлөвлөгөөгөөр харах

Таскыг өөр багана руу шилжүүлэхэд түүний дуусах хугацаа өөрчлөгдөхгүй бөгөөд багана өөрчлөгдсөн талаар бусад ажилтнуудад мэдэгдэл илгээгдэхгүй.

Таскыг өөр багана руу шилжүүлэх

Вэб хувилбар

Таскын бүртгэлийг чирж (drag) өөр багана руу шилжүүлснээр тухайн таскын багана өөрчлөгдөнө.

Таскыг төлөвлөгөөгөөр харах

Мобайл апп

Таскын бүртгэл дээрх баганын нэр дээр товшоод, жагсаалтаас өөр баганыг сонгоно.

Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Таскын баганыг засах эсвэл устгах

Баганын нэрийг өөрчлөх болон өнгийг нь солих замаар тэдгээрийг хооронд нь илүү хялбар ялгах боломжтой.

Вэб хувилбар

Баганыг засах эсвэл устгах:

  1. Засах гэж буй баганан дээр хулганаа тохируулна.
  2. Баруун талд гарч ирэх харандааны дүрс дээр дарна.
  3. Баганын нэрийг өөрчилж, өнгийг нь сонгоно.
  4. Баганыг устгах бол хэрээс (X) дүрс дээр дарна.

Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Мобайл апп

Баганыг засах эсвэл устгах:

  1. Багануудын жагсаалтыг нээнэ.
  2. Баруун дээд буланд байрлах харандааны дүрс дээр товшино.
  3. Засахыг хүссэн баганын хажууд байрлах харандааны дүрс дээр товшино.
  4. Баганын нэрийг өөрчилж, өнгийг нь сонгох эсвэл баганыг устгана.

Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Quick task үүсгэх

Вэб хувилбар

Planner харагдацад Quick task үүсгэх:

  1. Баганын гарчгийн доор байрлах Plus (+) дүрс дээр хулганаа тохируулна.
  2. + Quick task товчийг дарна.
  3. Quick task үүсгэх цонхны шаардлагатай мэдээллийг бөглөнө.
Таскыг төлөвлөгөөгөөр харах

Хэрэв таскыг бүрэн хэлбэрээр (Full form) үүсгэвэл, энэ нь Planner - ийн эхний баганад автоматаар нэмэгдэнэ. Шаардлагатай бол дараа нь өөр багана руу шилжүүлж болно.

Таск үүсгэх

Мобайл апп

Planner харагдацад Quick task үүсгэх:

  1. Дээд хэсгээс хүссэн баганыг (Stage) сонгоно.

  2. Plus (+) дүрс дээр товшино.
  3. Таскын нэрийг оруулж, шаардлагатай мэдээллийг бөглөнө.
  4. Сумны дүрс дээр товшиход таск сонгосон баганад нэмэгдэнэ.
Таскыг төлөвлөгөөгөөр харах
Таскыг төлөвлөгөөгөөр харах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Planner харагдац нь таскуудыг өөр өөр багана (Stage) - д ангилан харуулдаг дүрслэх самбар юм.
  • Үүнийг веб хувилбар болон гар утасны апп - д ашиглах боломжтой.
  • Таскыг өөр багана руу шилжүүлэхэд түүний дуусах хугацаа өөрчлөгдөхгүй.