SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Таск болон төслүүдэд таг ашиглах

Тагууд нь таскуудыг ангилж, шаардлагатай таскаа хурдан олоход тусалдаг шошго юм. Олон таскыг зэрэг удирдах үед тухайн сэдэв эсвэл ажлын төрлөөр нь хурдан ялган ашиглахад тохиромжтой.

Энэ нийтлэлд:

Таскуудад таг нэмэх

Вэб хувилбар

  1. Tasks and Projects > Tasks хэсэг рүү хандана.
  2. Шинэ таск үүсгэх эсвэл байгаа таскаа нээнэ.
  3. Tags дээр дарна. Жагсаалтаас хүссэн тагаа сонгох эсвэл шинэ таг үүсгэхийн тулд нэрийг нь бичиж эхэлнэ.
Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах

Үүний дараа таг нь таскын маягт дээр харагдана.

Таск болон төслүүдэд таг ашиглах

Мөн таскын тайлбар хэсэгт таг үүсгэх боломжтой. Хэрэв та # тэмдэгтэй үг (жишээлбэл, #Contract) оруулбал, Bitrix24 үүнийг таг гэж таньж, ерөнхий тагуудын жагсаалтад нэмнэ.

Хэрэв таскт буруу таг нэмсэн бол түүнийг устгах боломжтой. Тагуудын хэсгээс тухайн тагийг сонгоод устгана.

Таск болон төслүүдэд таг ашиглах

Мобайл апп

  1. Tasks таб руу хандана.
  2. Шинэ таск үүсгэх эсвэл байгаа таскаа нээнэ.
  3. Tags дээр товшино. Жагсаалтаас хүссэн тагаа сонгоод Select дээр товшино.
Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах
  1. Шинэ таг үүсгэхийн тулд нэрийг нь оруулаад ➕ дээр товшино.
  2. Жагсаалтаас шинээр үүсгэсэн тагаа сонгоод Select дээр товшино.

Үүний дараа таг нь таскын маягт дээр харагдана.

Таскаас таг устгахын тулд Tags хэсэг дээр товшоод шаардлагагүй тагийн сонголтыг болиулж, Select дээр товшино.

Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах

Төслүүдэд таг ашиглах

Хэрэв төсөлд харьяалагдах таск дээр таг нэмбэл, тухайн таг нь төслийн таг (group tag) болж, төслийн бүх гишүүд ашиглах боломжтой болно. Энэ нь ижил сэдэв, чиглэл эсвэл шатанд хамаарах таскуудыг ангилан зохион байгуулахад тохиромжтой.

Үндсэн зарчмууд:

  • Төслийн хүрээнд үүсгэсэн тагууд нь төслийн бүх гишүүдэд ашиглах боломжтой.
  • Хувийн таскуудад үүсгэсэн тагууд нь төслүүдэд харагдахгүй.
  • Хэрэв таскыг төсөлд нэмбэл, түүний тагууд хадгалагдах бөгөөд тухайн төсөлд байхгүй тагууд автоматаар нэмэгдэнэ.
  • Хэрэв таскыг нэг төслөөс нөгөөд шилжүүлбэл, шинэ төсөлд байхгүй тагууд автоматаар шилжин нэмэгдэнэ.

Таг засварлах болон устгах

Таг засварлах болон устгах үйлдэл нь зөвхөн вэб хувилбар дээр боломжтой. Тагийн нэрийг өөрчлөх эсвэл устгахын тулд:

  1. Таскаа нээнэ.
  2. Таг хэсгийн ➕ дээр дараад View tags - ийг сонгоно.
  3. Жагсаалтаас шаардлагатай тагаа сонгоно.
  4. Menu (≡) дээр дараад Rename эсвэл Delete - ийг сонгоно.

Хувийн тагуудыг зөвхөн тухайн тагийг үүсгэсэн хэрэглэгч засварлах эсвэл устгах боломжтой. Администратор нь ажилтнуудын хувийн тагуудыг харах болон өөрчлөх боломжгүй.

Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах

Таг ашиглан таск шүүх

Вэб хувилбар

  1. Таскуудын жагсаалтаас Filter - ийг нээж, Tag талбарыг нэмнэ.
  2. Хүссэн тагуудаа сонгоод Search дээр дарна. Үүний дараа сонгосон тагуудыг агуулсан таскууд жагсаалтад харагдана.
Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах

Мөн таскуудын жагсаалт дээрээс таг ашиглан таск хайх боломжтой. Үүний тулд таг талбарыг нэмнэ: Settings (⚙️) - ийг нээж, Tags - ийг сонгоод Apply дээр дарна. Дараа нь жагсаалтаас тагийн нэр дээр дарахад шүүлт автоматаар хэрэгжинэ.

Таск болон төслүүдэд таг ашиглах
Таск болон төслүүдэд таг ашиглах

Мобайл апп

Tasks хэсгийн хайлтын мөрийг ашиглан тагтай таскуудыг хайж олох боломжтой.

Таск болон төслүүдэд таг ашиглах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • Тагууд нь таскуудыг ангилж, шаардлагатай таскуудыг хурдан олоход тусалдаг.
  • Bitrix24 - ийн вэб болон гар утасны аппликейшн дээр таск үүсгэх эсвэл засварлах үед таг нэмэх боломжтой.
  • Төсөлд тагууд нь төслийн таг болж, төслийн бүх гишүүд ашиглах боломжтой болдог.
  • Таг засварлах болон устгах үйлдэл нь зөвхөн вэб хувилбар дээр боломжтой. Харин хувийн тагийг зөвхөн тухайн тагийг үүсгэсэн хэрэглэгч өөрчлөх боломжтой.
  • Таг ашиглан таск хайхдаа вэб хувилбар дээр Filter, гар утасны аппликейшн дээр хайлтын мөрийг ашиглана.