SabaX Digital Experience Bitrix24 CRM Тусламжийн төв

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Bitrix24 нь таскуудыг харах List, Deadline, Planner, Calendar, Gantt гэсэн 5 харагдацтай.

List харагдац

Таскын хуудас анхдагчаар List харагдацаар нээгддэг. Энэ харагдац нь таскын үйл ажиллагаа (Activity), нэр (Title), төлөв (Status), дуусах хугацаа (Deadline) зэрэг хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг.

Таскуудыг хүссэн баганаар эрэмбэлэх боломжтой. Жагсаалтыг тухайн баганын утгаар эрэмбэлэхийн тулд баганын гарчиг дээр дарна.

List харагдацыг тохируулах

Зөвхөн шаардлагатай мэдээллээ харахын тулд жагсаалтын багануудыг өөрчлөн тохируулах боломжтой.


  1. Жагсаалтын зүүн дээд буланд байрлах Settings дүрс дээр дарна.
  2. Багана болгон харуулах талбаруудаа сонгоно.
  3. Өөрчлөлтийг хадгална.
Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Таск хайх

Таскуудыг хурдан олохын тулд шүүлтүүр (Filters) болон хайлтын хэрэгслүүд (Search tools)-ийг ашиглана.

Вэб хувилбар

Таскуудыг хурдан олохын тулд шүүлтүүр болон хайлтын хэрэгслүүдийг ашиглана.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Үүргээр хайх

Өөрийн үүрэгт үндэслэн таскуудыг шүүж болно.

  • Ongoing — Миний гүйцэтгэж буй
  • Assisting — Миний оролцож буй
  • Set by me — Миний үүсгэсэн
  • Following — Миний ажиглаж буй
Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Таскуудыг эрэмбэлэх

Анхдагчаар таскуудыг үйл ажиллагааны (Activity) дагуу эрэмбэлдэг бөгөөд хамгийн сүүлд шинэчлэгдсэн таскууд эхэнд харагдана.
Эрэмбэлэх дарааллыг өөрчлөхийн тулд хүссэн баганын гарчгийг сонгоно. Жишээлбэл, Deadline баганыг сонгож таскуудыг дуусах хугацаагаар эрэмбэлж болно.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Мобайл апп

Шуурхай хайлт
Хайлтын талбар дээр товшоод таскын нэрийг оруулна.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах
Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Төлвөөр нь хайх
Хайлтын талбар дээр товшоод хэвтээ цэснээс хүссэн төлөвийг сонгоно.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Таскуудыг эрэмбэлэх
Анхдагчаар таскуудыг үйл ажиллагааны (Activity) дагуу эрэмбэлдэг. Энэ дарааллыг өөрчлөхийн тулд:

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Жагсаалт дахь шуурхай үйлдлүүд

Таскыг нээхгүйгээр жагсаалтаас шууд зарим үйлдлийг хийх боломжтой байдаг.

Вэб хувилбар

  1. Баруун дээд буланд байрлах цэсний дүрс (гурван зураас) дээр товшино.
  2. By deadline эсвэл өөр эрэмбэлэх сонголтыг сонгоно.
Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Хэрэв хэд хэдэн таск дээр нэгэн зэрэг үйлдэл хийх шаардлагатай бол Group action ашиглана. Жагсаалтаас шаардлагатай таскуудаа сонгож, хийх үйлдлээ сонгоод Apply дээр дарна.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

Мобайл апп

Жагсаалт дахь таск дээр удаан дарвал тухайн таскын үйлдлийн цэс нээгдэнэ.

Таскыг жагсаалт хэлбэрээр харах

ТОВЧ ОЙЛГОЛТ

  • List харагдац нь таскын үйл ажиллагаа (Activity) болон бусад чухал мэдээллийг харахад зориулагдсан.
  • Энэ харагдацыг веб хувилбар болон гар утасны апп-д ашиглах боломжтой.
  • Таскуудыг илүү шуурхай олохын тулд filter болон sort ашиглана.
  • Жагсаалтаас шууд таскыг дээд хэсэгт pin хийх, шуурхай мэдэгдэл илгээх, дэд таск нэмэх зэрэг үйлдлийг хийх боломжтой.